Монголын Хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны хурлаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Михаэль Вайссыг томиллоо.
Ханс Михаэль Вайсс нь Англи, Япон хэлтэй, Европын Хөлбөмбөгийн Холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro)дасгалжуулагч юм.
Тэрбээр өмнө нь Филиппин (FIFA Ranking 122 )улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Бүринди улсын (Rwanda FIFA ranking 93) шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Мөн Японы “J league”, Румын улсын I лигийн багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай.
Дасгалжуулагчын замналдаа гаргасан хамгийн том амжилт нь 2010 онд дэлхийн чансааны 190 дүгээрт бичигдэж байсан Флиппин улсын шигшээ багийг дасгалжуулан 2013 онд 127 дугаарт хүргэсэн юм.
Герман мэргэжилтэн Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллахаа илэрхийлжээ.