Эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, байгалийн шалгарлыг мянга мянган жил даван туулж, дөрвөн цагийн эргэлтэд зогсолтгүй бэлчээр сэлгэдэг гээд монгол малд давтагдашгүй шинж чанар олон бий. Биологи болоод генетикийн хосгүй нөөц болохыг шинжээчид хэлдэг. Бид ч органик хэмээн онгирдог. Гэхдээ үүнийгээ батлаад харуулчих, дэлгээд үзүүлэх нотолгоо бүүдгэр өдий хүрч байна.
Монгол малын тоо толгой өдгөө түүхэн дээд цэгтээ хүрсэн. Өнгөрсөн оны байдлаар манай улс 61.5 сая мал тоолуулсныг Үндэсний статистикийн хороо хэд хоногийн өмнө мэдээлэв. Зах зээлийн ханшаар энэ нь найман их наяд төгрөг гэсэн үг. Бас мал аж ахуйн салбар жилд 3.8 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингээд тооцвол салбарын нийт үнэ цэнэ 11.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Олон улсын ханшаар таван тэрбум ам.доллар.
Салбарын гарт баригдаж буй бодит үнэ цэнэ нь энэ. Монгол морины яснаас кальц гарган авч, олон улсын зах зээлд 100 граммыг нь 100 ам.доллараар борлуулж буй талаар та дуулсан байх. Бас гадаадын эрдэмтэд монгол буурын бохиноос хавдрын эсрэг эм бүтээсэн. Уг эм олон улсад өндөр үнэ хүрэх боломжтой. Энэ мэт монгол малын генетикийн онцлогийг агуулсан үйлдвэрлэлийн нийт үнэ цэнийг тооцвол лав л тавхан тэрбум ам.доллараар хязгаарлагдахгүй. Ийм үнэт үүцээ монголчууд хэдэн мянган жилийн турш хадгалсаар иржээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна
Гэхдээ үүцээ задалж, өөрсдөө өгөөж хүртэлгүй өдий хүрсэн. Өнөөдөр олон улсын зах зээлд хүчтэй өрсөлдөж буй Монголын гэх тодотголтой малын гаралтай бүтээгдэхүүн хэр олон байна вэ. Гэтэл гаднынхан монгол гүүний эхсийг генийн түвшинд судлаад, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлчихэж.
Монгол малыг гадаад шинж чанараар зосгохгүй генийн түвшинд нь тодорхойлж, хосгүй болохыг нь тогтоох чухал байгааг судлаачид хэлж байна. Дэлхий даяар хэрэглэж буй нийт сонгины төрлийн ургамлын анхдагч нь монголын Алтайн сонгино байсан гэдэг. Гэвч шинжлэх ухаан, технологийн хөгжил сул доройн улмаас өөрсдийн нөөцөө бусдад алдсаар өдий хүрчээ.
Угтаа дэлхий нийт генетикийн нөөцийн харилцааг зохицуулах эрх зүйн орчинтой болоод 24 жилийн нүүр үзэж байна. 1993 онд баталсан Биологийн олон янз байдлын конвенциор генетикийг үнэ цэнэтэй нөөц баялаг хэмээн тодорхойлжээ. Улс орнууд өөрсдийн амьтан, ургамал гээд бүх төрлийн генетикийн онцлогоо тогтоож, түүнийгээ бүртгүүлж, баталгаажуулах талаар тусгасан байна. Ингэснээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдсэн.
Тэрчлэн 2010 оны Нагоягийн протоколоор эдийн засгийн харилцааг нь илүү нарийвчилсан. Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай заажээ. Гэтэл нүүдлийн хэмээх тодотголтой монгол малын генетикийг тогтоосон бүртгэл мэдээлэл үнэндээ ховор. Тэр хэрээр монгол малын үнэ цэнэ олон улсад төдий л ахиагүй. Энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний лабораторын хүчин чадал бүүдгэр. Улсын хэмжээнд генийн судалгаа хийдэг 2-3 лабораторитой. Дийлэнх судалгааг хилийн чанадад хийлгэдэг. Ганцхан жишээ хэлье. Дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээ манайд бий. Энэ амьтны генийн судалгааг нарийн хийх шаардлагатай байгааг эрдэмтэд сануулдаг.
- Нүүдлийн хэмээх тодотголтой монгол малын генетикийг тогтоосон бүртгэл мэдээлэл үнэндээ ховор.
- Манай генетик нөөцөөр гадаадын улс бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд бид роялти авах эрхтэй.
- Био болон нанотехнологи нь бидний өрсөлдөх боломжтой нэгэн талбар.
Ер нь тэмээ гэлтгүй монгол малын удмын сан, генетик нөөцийг тодорхойлох, бүртгэх цаашлаад хамгаалах асуудал чухал байгаа аж. Монголчууд мал болон ургамлын генетикийн нөөцөө ашиглаад 2-3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өнөөгийн алт, зэс тэргүүтэн шиг орлого авчрах боломжтой гэж Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна. Био болон нанотехнологи нь бидний өрсөлдөх боломжтой нэгэн талбар.
Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орлого олоод зогсохгүй. Бусдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс ашиг олж болно. Тухайлбал, манай генетик нөөцөөр гадаадын улс бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд бид роялти авах эрхтэй. Ийм эрх зүйн заалт олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Манай оюун санааны хөрш хэмээгддэг Энэтхэг улс өөрийн генетик нөөцийг сахин хамгаалах чиглэлээр хамгийн идэвхтэй ажилладаг байна.
Хэрэв нөөц ашигласны төлбөр буюу роялти авсан тохиолдолд олсон орлогоороо эргээд байгаль орчин, нөөцөө хамгаалж болдог аж.
Эдийн засгийн хувьд генетик нөөц нь дэлхийд өрсөлдөх үнэ цэнэтэй бүтээгдэхүүний эх үндэс. Монголын эдийн засгийг солонгоруулах нэг тод өнгө ч гэж харж болохоор. Гэвч монголчуудыг тэжээх үүц унтсаар. Бас биднийг ийн ашиглаж амжихгүй байх зуур малын удмын сан эрлийзжиж эхэлсэн байна. Хилийн чанадаас төрөл бүрийн үүлдрийн мал, үр, хөврөл үрийг хяналтгүй импортлох нь ихэсчээ. Үүнээс үүдэн монгол малын тэсвэр хатуужил нь буурч, давжаарах, сүргийн бүтэц алдагдаж эхэлснийг судлаачид хэлж байна. Цаашлаад монгол малын тоо байгалийн тэнцвэрт байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн нь нууц биш. Монгол орны бус нутгуудад бэлчээрийн даац 2.5-5 дахин хэтэрсэн. Үүнийг хууль эрх зүйтэй холбох тайлбарлах нэгэн ч байна.
Сүүлийн хорь гаруй жилийн турш малын удам зүй малын эрүүл мэнд гэх малгай хуульд хавчуулагдаж ирсэн. Энэ хэрээр ч үнэ цэнэ, үүрэг ач холбогдол нь бүдгэрчээ. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж ирсэн байна. Гэтэл энэ хууль нь цоорхойтой. 2011 онд хийсэн судалгаагаар уг хуульд бусад хуультай давхардсан 23, зөрчилтэй 10, хийдэлтэй 11 заалт байгааг тогтоосон байна. Тиймээс одоо хэрэгжиж буй хуулийг хоёр салган, зохицуулалтыг илүү нарийвчилсан байна. Салбарын яамнаас Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Малын удмын сан, монгол малын ирээдүйг тодорхойлоход энэ хуулийн төсөл эрх зүйн суурь баримт бичиг болно гэж үзэж байна.
Мал хяналтгүй импортлох нь ихэсч байна
Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаагаас зарим зүйлийг тодруулав.
-Хуулийн төслийн гол үзэл баримтлал юу вэ?
-Аливаа улс үндэстэн өөртөө байгаа давуу талаа дөвийлгөхийг хичээдэг. Монгол Улс 10 мянга гаруй жилийн турш нүүдлийн соёл иргэншил эрхэлж байна. Энэ бол бидний ялгарах онцлог, давуу тал. Тиймээс давуу талаа ашиглах нь зүйтэй гэсэн үзэл баримтлалыг суурь болгосон.
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн мах, сүүний өндөр гарцтай малыг хилийн чанадаас оруулж ирж байна. Бас хурдан удмын адуу ч бий. Энэ нь эргээд монгол малын удамшилд нөлөөлөх үү?
-2015 онд УИХ-ын тогтоолоор Төрөөс хөдөө аж ахуйн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлого тодорхой болсон. Мал аж ахуйн үйлдвэрлэлд бэлчээрийн мал аж ахуй зонхилно. Эрчимжсэн аж ахуйг зөвхөн хот суурингийн ойролцоо эрхлэхээр болсон. Энэ хүрээнд бодлого, чиглэл гарна.
Импортын малын хувьд хоёр өөр сонирхлын хүрээнд орж ирж байна. НЭГДҮГЭЭРТ, хурдан удмын адууг хүмүүс импортолж байна. Хэрэв энэ урсгал удаан үргэлжилбэл монголчуудын бахархдаг монгол адуу хэмээх төрөл зүйл нь алдагдах эрсдэлтэй. Харь зүйлийг оруулж ирж байгаа бол тухайн үндэстэнд ямар нөлөө үзүүлэх үү гэдгийг хар хайрцагны бодлогоор харах ёстой.
Бас үхэр, хонь байна. Франц мах, сүүний хосолсон үүлдрийн үхэр оруулж ирж байна. Гэтэл нэг жишээ бий. Украинчууд энэ үхрийг импортолж байгаад зогсоосон түүхтэй. Учир нь тухайн үүлдрийн гурав, дөрөв дэх төрлийн удам нь сайжруулах бус улам сулруулдаг болох нь тогтоогдсон. Тиймээс аливаа малыг оруулж ирэхдээ энэ асуудлыг харгалзах үзэх ёстой. Монголын генетикийн тухай хуулийн төсөлд хилээр нэвтэрч буй малын урсгалд хяналт тавих зохицуулалт оруулсан. Өнөөдөр барилгын компани хүртэл өндөр ашиг шимт үүлдрийн малыг оруулж ирж байна. Энэ асуудал маань хариуцлагын тогтолцоотой байх ёстой.
Манай улсад баталгаажсан 40 гаруй үүлдэр омгийн мал байна. Үүнийг цаашид хэрхэн сайжруулж авч явах вэ. Яаж эдийн засгийн үр шимээ хүртэх вэ гэдгийг хуульд тодорхойлсон. Мөн Монголын 333 сумын 86 хувьд нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Тэгэхээр анхан шатны үйлдвэрлэлээ зөв удирдан зохион байгуулах талаар ч дээрх хуульд тусгаж өгсөн.
-Хуулийн төсөлд малчинд хандсан ямар зүйл заалт байгаа вэ?
-Монгол Улс бусад орноос нүүдлийн соёл иргэншлэээрээ ялгарах онцлогтой. Гэтэл сүүлийн үед малчид малаа мотоцикл, машинаар хариулах болсон. Энэ нь нүүдлийн соёл иргэншлээ устах аюулд оруулж байна. Тиймээс бид нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдэхийн тулд малаа мориор хариулах заалт оруулж өгсөн. Гэвч хуулиар та малаа мотоциклиор хариулж болохгүй гэж хуульчилж болохгүй. Иймээс зөвлөмж хэлбэрээр оруулсан.
Г.Байгал