Ирэх баасан гарагт болох Доналд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэж, оролцохгүй гэсэн Конгрессийн Ардчилсан намын гишүүдийн тоо 26 болж нэмэгдсэн байна.
Ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь Трамп Конгрессийн гишүүн, иргэний эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай Жон Льюисийг доромжилсон явдал гэнэ. Жон Льюис Доналд Трампыг “хууль ёсны ерөнхийлөгч биш” гэж мэдэгдсний дараа Трамп өөрийн твиттэр хуудаснаа Жон Льюисийг ярихаас цаашгүй хэмээн бичсэн нь олны ундууцлыг хүргэсэн байна. Жон Льюис нь америкийн иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний хүндтэй гишүүн бөгөөд олон хүний хувьд тэрээр нэг төрлийн баатар юм.
“Хэрэв та Жон Льюисийг доромжилж байгаа бол та АНУ-ыг доромжилж байна гэсэн үг” хэмээн төлөөлөгч Ивэтт Кларк мэдэгдсэн ба тэрээр мөн л тангараг өргөх ёслолыг эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг аж.
Калифорни мужийг төлөөлөгч Тэд Лью, “Миний хувьд яагаад тангараг өргөх ёслолд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан бэ гэвэл маш энгийн. Би Доналд Трампын тал уу? эсвэл би Жон Льюисийн тал уу? Мэдээж би Жон Льюисийн талд”
Иллинойс мужийн төлөөлөгч Луис Гутьеррэз Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ хамгийн түрүүнд зарласан хүмүүсийн нэг юм. Тэрээр, “Хэрэв би тангараг өргөх ёслолд оролцвол би эхнэр, хүүхдүүд, ач нарынхаа нүд рүү эгцэлж харж чадахгүй байсан. Түүний эмэгтэйчүүд, латин америкчууд, хар арьстнууд, муслимууд зэрэг олон зүйлийн талаар хэлж ярьж, бичиж байсан бүхэнтэй санал нийлж эсвэл мартсан юм шиг тэнд сууж чадахгүй” хэмээн ярьсан байна. Луис Гутьеррэз тангараг өргөх ёслолд оролцохынхоо оронд тэр өдөр Вашингтон хотод болох Эмэгтэйчүүдийн жагсаалд оролцохоор болсон байна.
Төлөөлөгч Жон Льюис Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй байх нэг шалтгаан нь ОХУ ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн явдал гэж онцолсон байна.
Массачусэттс мужийн төлөөлөгч Кэтрин Кларк, “Америкийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн бодлогууд нь түүний эмэгтэйчүүд, цагаачид болон муслимчуудын эсрэг ярьж хэлж байсанд нь тулгуурлахвий хэмээн манай дүүргийн хүмүүс эмээж байна. Би түүний тангараг өргөх ёслолд оролцож түүнтэй санал нэг байгаа мэт харагдмааргүй байна” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com