Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд халтиргаа үүсэх нөхцөл бүрдсэн.
Иргэдийг болзошгүй аюулаас сэргийлж “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын зам талбайн 65 үйлчлэгч өглөөний 06:00 цагаас эхлэн хуваарьт газрын цасыг цэвэрлэж, 8 тонн бодис цацжээ.
Харин “Сүхбаатар тохижилт” ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, 1 тонн бодис цацаад байна.
Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, халтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг уриалж байна.