УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.
2005 онд баталсан Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг шинэчлэн, цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулсан нь дээрх хуулийн төсөл юм. Санал хураалтад оролцсон 13 гишүүнээс ганцхан гишүүн уг төслийг дэмжээгүй нь О.Баасанхүү гишүүн юм.
Төслийг санаачлан боловсруулсан Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг болон О.Баасанхүү гишүүний эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
О.Баасанхүү: Эх, үрийн хоорондох зан үйлийг хуулиар зохицуулах гээд байна
-Нялх, балчир гэж яг хэдэн насны хүүхдийг хэлээд байна вэ. 50 гарчихсан хүүгээ эцэг эх нь нялх үр минь гэж ярьдаг юм билээ ш дээ. Ямар ч эх хүн хүүхдээ аль болох л хөхөөрөө хооллохыг хичээдэг. Хүүхэд нь сүүндээ цадахгүй болохоор арга буюу нэмэлт тэжээл хэрэглэдэг.
Нэмэлт бүтээгдэхүүний үнэ нь ч өндөр байдаг. Ингэж хууль батлан туйлшрах хэрэг байна уу. Хуулиар нийгмийн харилцааг зохицуулдаг болохоос зан үйлийг зохицуулдаггүй юм. Гэтэл эх, үр хоёрын хоорондох зан үйлийг үүгээр зохицуулах гээд байх юм. Төрөлхөөсөө хөхний сүүгүй хүнд тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэг үү.
Эмэгтэйчүүдийг доромжлоод байгаа юм уу, хаашаа юм. Гоо сайхнаа бодож хүүхдээ хөхүүлдэггүй хүмүүс барууны орнуудад л байдаг байх. Ингэж хууль хуулдгаа болих хэрэгтэй.
А.Цогцэцэг: Уг хууль батлагдвал олон эерэг үр дүн дагуулна
-Манай улсын хувьд хүүхдийг эхийн сүүгээр хооллох байдал жил ирэх бүр муудаж байна. Эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүн байгаа юм чинь гэсэн хандлагаар нэмэлт бүтээгдэхүүн хүүхдэдээ хэрэглүүлэх гэсэн хандлага ялангуяа залуучуудын дунд газар авч байгаа.
Энэ хэрээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм. Эрүүл мэнд, өсөлтөд нь ч нөлөөлж байгаа. Монгол хэлний тайлбар тольд дурдсанаар 0-1 хүртэлх насны хүүхдийг нялх, 1-3 хүртэлх насны хүүхдийг балчир гэдэг юм билээ. Тиймээс хуулиа ингэж нэрлэхээр тусгасан. Бид уг харилцааг зайлшгүй хуульчлах ёстой.
Уг хууль батлагдвал олон эерэг үр дүн дагуулна. Эхээсээ хагацсан, хаягдсан хүүхдийг аль болох эхийн сүүгээр хооллохын тулд банк байгуулж ажиллахаар төсөлд тусгасан. Үүний зэрэгцээ ямар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэдэг нь ч хуулиар тодорхой болно.