Нэг хэсэг намжаад байсан сэдэв дахин сөхөгдлөө. Баруун буюу буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах саналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулсантай энэ нь холбоотой. Цоо шинэ сэдэв биш л дээ. Өмнөх засгийн үед Зам, тээврийн сайд М.Зоригт иймэрхүү утгатай хуулийн төсөл санаачилж байсан санагдана. Гэвч нэг их дэмжлэг хүлээж чадалгүй тэгсгээд өнгөрсөн. Түүнээс өмнө нь ч буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хязгаарлах талаар ярьж л байсан. Харин өнөөдрийн хувьд асуудал нэлээд эрчээ авах шинжтэй болоодхов.
Төрийн түшээд ийм хууль ээлж дараалан санаачлах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө замын хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс. Монгол Улс автомашины зүүн гарын дүрэмтэй ч буруу хүрдтэй машин маш их. Сүүлд хийсэн судалгаагаар нийслэлийн автомашины 55 хувь нь буруу талдаа хүрдтэй гэж гарсан байна лээ. Ийм машин олшрох тусам хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж албаныхан тайлбарладаг. Худлаа гэж маргахгүй ээ.
Жолооны хүрдээр оролдохоос өөр хийх чухал ажил сайд, дарга нарт алга уу
Нийт ослын 64 орчим хувь нь буруу хүрдтэй машинаас үүдэлтэй гэсэн албан ёсны статистик байгаа болохоор тэр. Гэхдээ машины хүрд зайлшгүй шийдэх ёстой, аминд тулсан асуудал мөн үү. Хүрдээр оролдохоос өөр хийх чухал ажил сайд, дарга нарт алга гэж үү? Ядаж замаа чанартай сайн тавихаас авахуулаад мундахгүй ажил тоочиход ч бэлэн байна. Гэтэл үгүй бололтой. Жолооны хүрд өөрчлөхгүй л бол болохоо байсан гэнэ.
Өдгөө манайд зарагдаж буй автомашины талаас илүү хувь нь Японоос орж ирж буй. Япон тэрэг үнэ хямд, тохилог, бензин бага иддэг гээд давуу тал их болохоор монголчууд дурлах нь аргагүй. Зөвхөн монголчууд ч биш, дэлхий даяар япон машин унаж байна. Ялангуяа Toyota-гийн машинууд дэлхийн зах зээлд тэргүүлэх байр сууриа нэгэнт эзэлсэн. Харин баруун талдаа хүрдтэй машиныг хязгаарлавал юу болох вэ. Үүнийг таахад тийм ч хэцүү биш. Улаанбаатар хот солонгос машинаар дүүрэх болно. Завсар зайгаар нь АНУ болон Европоос цөөн тооны тэрэг орж ирэх биз.
Бас Оросын үйлдвэрлэгчдэд том боломж гарч ирэх байх. Гэтэл ийм машинууд хавьгүй үнэтэй байдгийг бид мэднэ. Нэг машинд таван сая төгрөгийн зөрүү дор хаяж гарах байх шүү. "Да хүрээ" зах дээр зарагдаж буй япон, солонгос тэрэгний үнийг харьцуулаад үзээрэй. Хэрэв япон тэрэг шахагдвал өндөр үнэтэй солонгос машин авахаас өөр сонголтгүй болж байна. Хямдхан Prius-ээ арай ядан лизингдээд авч байгаа хүмүүс ханш тэр хэмжээгээр өсчихвөл яах бол гэдгийг бодолцож үзсэн үү. Зөвхөн баячууд нь машин унаад, бусад нь явган таваргацгаа гэдэгтэй агаар нэг сонсогдоод болдоггүй ээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ сайн хөгжсөн бол хүмүүс заавал машинтай болох гэж зүтгээд байхгүй. Гэвч манай автобус ямар билээ. Өвөлдөө мөсөн хонгил. Зуны гурван сарыг эс тооцвол байнгын чихээстэй. Буудал дээр баахан хүлээж байгаад бөөн хүнтэй автобусанд чихэлдэж явахыг хэн хүсэх вэ дээ. Тиймээс хөл дүүжлэх унаатай болохыг хүн бүр хүснэ. Гэтэл төрийн эрхэнд байгаа дарга нар машины үнэ гэрлийн хурдаар өсөх хууль санаачлах гээд сууж байдаг. Сүүлдээ бүр борлуулалт нь тэг заачихаад байгаа автомашины дистрибьютер хэдэн компанийн лобби ороод байна уу гэх хардлага цахим сүлжээгээр нисэж эхэллээ.
Тэд хууль санаачлахдаа гаднын орны жишээ авах дуртай. БНСУ хэдхэн жилийн дотор асуудлаа шийдсэн л гэнэ. Швед богино хугацаанд буруу хүрдтэй машиныг шахан зайлуулж чадсан л гэнэ. Тэр үнэн. Гэхдээ өнөөдрийн Монголыг шведүүдтэй битгий л харьцуулаарай гэж гуйя. Тэд чинь авдаг хэдэн цаасаараа амьдралаа хангалт тай залгуулаад явчихдаг, хөгжлийн өндөр түвшинд гарсан улс. Тэдний хувьд машины үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч амьдрал ахуйд нь айхтар нөлөөлөхгүй. Харин бидний хувьд байдал өөр.
Баячууд нь машин унаад, бусад нь явган таваргацгаа
Үндэсний статистикийн хорооны тайланд анхаарлаа хандуулъя. 2014 оны эцсийн байдлаар Монголын нэг өрхийн сарын дундаж орлого 1080.145 төгрөг байв. Харин үүнээс хойш уруудсаар өдгөө 854 мянга болчихоод байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад өрхийн орлого 200 гаруй мянгаар багассан гэсэн үг.
Инфляциа дагаад орлого нэмэгдэх зүй тогтолтой ч тэр нь манайд хамаагүй. Харин ч эсрэгээрээ. Ажилгүйдэл ихсэж, иргэдийн амьдрал доройтсоор байгааг ганц энэ тоо хангалттай илэрхийлэх болов уу. Зүй нь иргэдээ ажлын байраар хангаж, амьдрал ахуйг тордож, орлогын үүд хаалгыг нь нэмэгдүүлсний дараа иймэрхүү зүйл ярих учиртай баймаар. Хэдэн жилийн өмнө Хотын дарга Э.Бат-Үүл буруу талдаа хүрдтэй машины хөдөлгөөнийг хязгаарлах гэж хэсэг зүтгэсэн. Эцэст нь Ерөнхийлөгчид загнуулаад чимээгүй болсон удаатай.
Юу юугүй хорино, хязгаарлана гэхийн оронд асуудлыг эв зүйгээр шийдэх арга бий. Жолооны хүрд шилжүүлэх үйлчилгээ Монголд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ үйлчилгээг дэмжээд, иргэдийн дурлаад байгаа япон тэрэгний хүрдийг өөрчилж болно.
Гэхдээ хүрд гэхээсээ илүү их гэрлийг нь зөв хүрднийх болгож өөрчилбөл осол гарах магадлал эрс багасна гэж үздэг юм билээ. Түүнчлэн зөв, буруу талдаа хүрдтэй машиныг хооронд нь үнээр нь өрсөлдүүлж болно. Үнэхээр “зүүнтнийг” дэмжээд байгаа бол гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж яагаад болохгүй гэж. Үнэ мэдэгдэхүйц хямдарвал хошуурах нь гарцаагүй. Энэ мэт аядуу зөөлөн аргаар асуудалд хандах арга хувилбар бидэнд байна.
- Нийтийн тээврийн үйлчилгээ сайн хөгжсөн бол хүмүүс заавал машинтай болох гэж зүтгээд байхгүй.
- Хамгийн гол нь хэрэгжүүлэх цаг одоо мөн үү гэдгээ сайн бодолцмоор байна.
- Инфляциа дагаад орлого нэмэгдэх зүй тогтолтой ч тэр нь манайд хамаагүй. Харин ч эсрэгээрээ.
Эцэст нь дахин хэлэхэд, зүүн гар талын дүрмээ баримтлах ёстой гэсэн санааг эсэргүүцэх гэсэнгүй ээ. Хамгийн гол нь хэрэгжүүлэх цаг одоо мөн үү гэдгээ сайн бодолцмоор байна. Д.Ганбат сайдын хувьд “Эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх арга замыг олох болно” хэмээн их л бөөрөнхий зүйл ярьсан байна лээ. Яаж шийдэх гэж байгааг нь бүү мэд. Тэр зөв гарцаа олоосой гэж найдъя.
Г.Баярсайхан