АНУ-ын шинэ захиргаа импортод торгуулийн татвар ногдуулж магадгүй байгаа нь Азийн экспортод суурилсан эдийн засгуудад цохилт болох эрсдэл үүсгэнэ. Тус улс хилийн татвар Номхон далайн бүс нутгийн олон сая ажилчныг өөд татсан эдийн засгийн загварт сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Конгресс дэх Бүгд найрамдах намын олонх татварын шинэчлэл хийх санал оруулаад байгаа билээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хятадад чиглэсэн тариф тогтоох уу, эсвэл үйлдвэрлэлээ гадаадад шилжүүлсэн компаниудыг татвараар шийтгэх үү гэдгээ шийдээгүй байгаа. Гэвч уг өөрчлөлт байнгын бөгөөд алсын үр нөлөөтэй гэж шинжээчид тэмдэглэв.
Хонконг дахь HSBC-ийн эдийн засгийн судалгааны захирал Фредерик Нойманн “Миний бодлоор энэ нь Азийн хувьд асар том бэрхшээл үүсгэнэ. Түүнчлэн бусад орны зүгээс хариу арга хэмжээ авах байх” гэжээ. Хүчтэй доллар уг өөрчлөлтийг хэрхэн тэнцвэржүүлэхээс шалтгаалан хилийн татварын шатлал дээшлэх аж. Япон, Хятад, одоо нэмэгдээд Вьетнам зэрэг улс АНУ-д экспортлоход чиглэсэн аж үйлдвэр байгуулсан бол одооноос эдийн засгийн загвараа өөрчлөх шаардлага тулгарах юм.
Конгресс дэх БНН-ын олонхын саналд компанийн татварыг импортолсон эд ангиас хамааран тогтоох болон экспортыг татвараас чөлөөлөх тухай тусгагджээ. Нэмүү өртөгийн татварт мөн адил зарчим баримтлах ба АНУ-ын компаниуд ажлын хөлсөнд олгосон мөнгөө татвар тооцох дүнгээс хасах эрхтэй. Энэ нь гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж байгаатай адил юм.
Конгрессийн нийтийн танхимын спикер Пол Райан зэрэг БНН-ын нэр хүндтэй гишүүд Трампын татварын бодлогыг эсэргүүцсэн. Оронд нь Америкийн жижиглэн худалдаачид ба импортоос хамааралтай бизнесийнхний шүүмжлэлийг үл харгалзан татварын шинэчлэл хийх санал тавьсан билээ. БНН-ын чөлөөт худалдааг дэмждэг гишүүд дотоодын үйлдвэрлэлээ өсгөхийг дэмжиж байгаа . Гэхдээ хилийн татвар ногдуулбал Хятадтай худалдааны дайн үүснэ гэж болгоомжилж байна.
Barclays-ын эдийн засагч Майкл Габен Мексик болон Хятадад тариф ногдуулах асуудлыг үндсэн таамагтаа тусгасан гээд “Гэхдээ хилийн зохицуулалт хийх 25-30 хувийн магадлал бий” гэжээ. Тэрбээр долларын ханшийг өгсөж байгаа нь өөрчлөлтийг бүрэн тэнцвэржүүлж чадахгүй. Иймд АНУ-ын худалдааны түншүүд ямар хариу арга хэмжээ авахаас олон зүйл шалтгаална хэмээн дүгнэсэн байна.
Тэд өөрсдийн тогтолцоогоо өөрчлөх, Дэлхийн худалдааны байгууллагад зарга мэдүүлэх буюу өөр замаар ч хариулж болзошгүй юм. Ноён Габен “Уг төлөвлөгөөг хилийн зохицуулалт гэж нэрлэсэн нь хариу арга хэмжээнээс зайлсхийх зорилготой” хэмээв. Ийм өөрчлөлт АНУ-д багахан нэмэлт өртөг бүтээдэг атлаа эрэлт нь үнээс ихээхэн хамааралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүнд тусаж болзошгүй байна. Үүнд Walmart-аар дамжуулан бараагаа борлуулдаг Америкийн жижиг компаниуд багтана. Тухайлбал, үнэ өссөнөөр хэрэглээ багасаж, буцаад үйлдвэрлэгчдэд цохилт болох аж.
Ноён Нойманн “Өмнөд Солонгос, Тайвань, Хятад, зарим талаар Малайз, Вьетнам зэрэг худалдаанаас хамааралтай эдийн засгуудыг онцолмоор байна. Энэтхэг, Индонез, Филиппин улсууд Америкийн татварын шинэ бодлогод бага өртөнө” гэв. Тэрбээр цааш нь хилийн зохицуулалт ам долларын хүчтэй өсөлтөөр тэнцвэржиж, Азийн орнууд эдийн засгаа хамгаалах арга хэмжээнээс татгалзсан байлаа ч валютын дайн үүсч магадгүйг анхааруулжээ.
Хятад зэрэг улсад чиглэсэн тарифын бодлогоос ялгаатай нь хилийн зохицуулалтад Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээнд нэгдсэн Канад, Мексик улсуудын машин үйлдвэрлэгчид багтах юм. Deutsche банкны шинжээч Курт Сангер “Татварын шинэ хуулийн саналд импортын машин, эд анги хамрагдаж байна. Бид импортын татварын хэмжээг тооцохдоо Канад, Мексикийг оруулах хэрэгтэй болно” гэв.
Японы машин үйлдвэрлэгчид Хойд Америкт үйлдвэрлэлээ шилжүүлэхэд ахиц гаргаж, заримыг нь Мексик, Канадад байрлуулсан байгаа. Deutsche банкны мэдээгээр АНУ-д борлуулдаг Honda-гийн машины 34, Nissan-ы 45, Toyota-гийн 50 хувь нь импортоос бүрддэг аж. Уг үзүүлэлт Солонгосын Hyundai компанийн хувьд 41, Kia-д 63 хувь байгаа бөгөөд Мексик, Канадаас илүүтэй эх орноосоо импортолдог учир үндэсний эдийн засагт нь хохирол учрах магадлал өндөр.
АНУ-д хилийн татвар тогтоовол бүгдээрээ л ямар нэг байдлаар хохирол хүлээх нь гарцаагүй. Гэхдээ хэмжээ нь АНУ-д үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүний хэмжээнээс шалтгаалах юм. Ноён Сангерийн хэлснээр Японы компаниуд ерөнхийдөө Солонгосынхоос давуу, АНУ-ынхаас дордохгүй байдалд байгаа гэнэ. Учир нь Америкийн машин үйлдвэрлэгчид Мексик дэх үйлдвэрлэлээс хэт хамааралтай байгаа аж.
Робин Хардинг