Хиймэл оюун ухаан нь хүмүүсийн ажлыг булаах болно гэдэг нь ор үндэслэлгүй ба орчин үеийн технологи нь мэргэжилтнүүдтэй нягт уялдаа холбоотой ажиллах болно хэмээн IBM корпорацийн гүйцэтгэх захирал Жинни Рометти ярьсан байна.
Тэрээр, “Энэ бол хүн болон машины түншлэл юм” хэмээн Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ CNBC сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Тэрээр, “Технологийн хөгжилтэй зэрэгцэн олон зүйлс өөрчлөгдөж байгаа талаар бод. Таныг ажлаа хийх явцад таны цаг заваас хомслох олон зүйлс гарч ирдэг. Технологийн тусламжтайгаар та цагаа хэмнэж, өөрийн сайн хийж чаддаг зүйлдээ илүү их цаг завыг зарцуулах боломжтой болно” хэмээн ярьсан юм.
IBM корпорацийн гүйцэтгэх захирал Жинни Рометти Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла болон Массачусеттсийн Технологийн их сургуулийн Жоичи Ито нарын хамт хиймэл оюун ухааны тухай яриа өрнүүлсэн юм.
Жинни Рометтигийн хэлж байгаагаар хиймэл оюун ухаан нь зарим ажлын байранд хүнийг орлох ч ихэнх хүмүүс хиймэл оюун ухаантай хамтран ажиллах гэнэ.
Рометтигийн улирдлага дор IBM корпораци ирэх дөрвөн жилд 25 000 америкчуудыг ажилд авах ба 2017 онд л гэхэд 6000 шинэ ажилтан авах төлөвлөгөөтэй байна. Бүтцийн өөрчлөлтийн улмаас IBM корпораци зарим ажилчдаа халсан түүхтэй юм. 2015 оны тайланд 2013 оноос хойш IBM корпорацид 377 757 ажлын байр байсан нь 53 455 болтлоо буурсан болохыг харуулжээ.
IBM корпорацийн гүйцэтгэх захирлын хэлж байгаагаар АНУ технологийн шинэ эринд нэвтэрч байгаа ба шинэ зүйл үргэлж айдас дагуулдаг гэнэ. “Өнгөрсөнд бид харсан. Газар тариалан эрхлэгчид уншиж сурах шаардлагатай болсон. Үйлдвэрлэлийн салбар үүссэнээс хойш гар ажиллагааны чадвар шаардлагатай болсон. Хэрэв бид үндэс суурийг нь өөрчилж, сургуульд заадаг зүйлсийг бизнест шаардлагатай зүйлстэй хослуулж чадвал шинэ төрлийн ажлын байр бий болгож чадах юм. ”
IBM корпорацийн орлогын мэдээлэл энэ пүрэв гарагт нийтлэгдэх юм. Тус корпораци нь дотоод бүтцээ шинэчлэхийн хажуугаар ашиг орлогоо нэмэгдүүлэх тал дээр
Рометти, “Бид компаниа өөрчлөх тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ нь зарим нэг салбар маань ахиц гарган, хөгжөөд ажиллаад явах болно, харин зарим нэг маань маш сайн бизнес ч гэсэн зах зээлээс гарч байна гэсэн үг юм.” Хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.cnbc.com