Уушгины үрэвсэл буюу хатгалгаа дэлхий дахинд тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болдог. Манай улсад ч ялгаагүй. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан нь энэ.
Хүүхдүүд гэлтгүй сүүлийн жилүүдэд бүх насныханд уушгины өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд үүнд агаарын бохирдол нөлөөлж байгааг судалгааны дүнгээс харж болохоор байна.
Манай улсын хувьд агаарын бохирдлыг бууруулахын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол 15-20 жилийн дараа нийслэлд амьдарч буй иргэд нийтээрээ бронхиттой болно гэдгийг өнгөрсөн жил манай улсад ирсэн олон улсын эрдэмтэд анхааруулсан.
Гэвч агаарын бохирдлыг дорвитой бууруулах ажил өнөөдрийн байдлаар хийгдсэнгүй. Уушгины өвчлөл хийгээд бид хэрхэн өөрсдийгөө хамгаалах боломжтой талаар Сонгдо эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяатай ярилцлаа.
-Уушгины эмч нар ачаалал ихтэй байна гэдэг. Улирал хамаарахгүй уушгины өвчлөл их байна уу?
-Агаарын бохирдолтой цаг үед үүсдэг амьсгалын замын өвчлөлийн тоо сүүлийн арван жилд буураагүй. Зонхилон тохиолдох өвчлөлийн тоогоор нэгдүгээрт, нас баралт гуравдугаарт орж байна. Тиймээс бид үр хүүхдээ, өөрсдийгөө хэрхэн хамгаалах арга замд суралцах зайлшгүй шаардлагатай болжээ.
Хүүхдийн, өөрсдийнхөө дэрийг маш цэвэрхэн байлгах хэрэгтэй
Өвлийн улиралд бидэнд хандаж буй иргэдийн тоо их байна. Өдөр тутмын үзлэгийн хувьд уушгины чиглэлээр нийт хандаж буй өвчтөнүүдийн ихэнх нь бөглөрөлт хэлбэрийн амьсгалын замын өөрчлөлттэй байна. Агаарын чанарын үзүүлэлт хэт өндөр манай улсад уушгины өвчлөл өндөр байх нэг шалтгаан нь тамхи татах.
Зуны улиралд гадаад нөлөөлөл харьцангуй багасдаг боловч манайд тоосонцор ихтэй байдаг. Зам, барилга, хог, хөрсний бохирдол гэх мэтчилэнгээс шалтгаалсан бохирдол ихтэй. Мөн бактерийн гаралтай халдвар нэмэгддэг. Уушгины өвчлөлийн тоо хүүхэд, том хүн гэлтгүй маш өндөр байна.
Манай улсад сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлт 10,000 хүнд 1500-1600 байгаа. Агаарын бохирдол, хүйтнийг дагаад уушгины үрэвсэл, багтраа, астма, уушгины архаг бөглөрөлтийн сэдрэлт болдог. Уушгины архаг бронхит хүндрээд уушгины хурц үрэвсэл үүсдэг. Харин уушгины өвчлөлд олон дахин өртдөг хүүхдүүд агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд вирүсийн халдвартай хавсраад уушгины хатгалгаа болдог. Харин насанд хүрэгчдийн хувьд астма, гуурсан хоолойн бөглөрөлт өвчний сэдрэлтийн тохиолдол их байна.
-Өвөл, зунгүй л асуудалтай байгаа юм байна. Гадаад орчинд бид нөлөөлөх боломж бага. Тэгвэл хувь хүний зүгээс авч болох арга хэмжээ юу байж болох вэ?
-Агаарын бохирдол гэхээр бид зөвхөн нийгмийн чиглэлээр ойлгоод байдаг. Гэтэл энэ нь амьдарч буй орчин хувь хүн талаас хариуцлагатай хандах асуудал. Өөрөөр хэлбэл бидэнд нөлөөлж буй гадаад агаарын бохирдол, нөгөө талаас бидний амьдарч буй дотоод орчин талаас нөлөөлдөг гэж үздэг. Хүн мэргэжлээсээ шалтгаалаад нэг өдрийнхөө 80-90 хувийг дотор орчинд өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Гэрт, ажлын байранд гэх мэтчилэн ихэнх цагаа битүү орчинд байдаг. Агаарын бохирдол уушгиар дамжин ураг, ургийн гажиг, төрсний дараах өвчлөлд их нөлөөлдөг.
Агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа тохиолдолд үүнээс шалтгаалсан өвчлөл, хор уршгаас өөрийгөө хамгаалах нь амьсгалын зам, зүрх судасны, хүүхэд эмэгтэйчүүд гэсэн чиглэлээр урьдчилан сэргийлж болно.
Ингэхийн тулд та нэгдүгээрт тамхинаас татгалзаарай. Ялангуяа энэ цаг хугацаанд таны тамхины хэрэглээ хамгийн бага хэмжээнд байх ёстой. Бүрэн зогсоож чадахгүй юм аа гэхэд гэр бүлийнхээ, хүүхдийнхээ хажууд тамхи татахгүй байхыг зөвлөж байна. Тамхи нь аль ч насны хувьд гуурсан хоолойн өөрөө цэвэршүүлэх чадварыг эрс бууруулдаг.
Цэвэрлэгээний бодисыг замбараагүй хадгалах, тамхи татах, гэрт утаа болон уур их гаргах зэргээс шалтгаалж хоёрдогчоор амьсгалын дээд замыг хэт мэдрэг байдалд өртөх боломжийг ихэсгэдэг
Хоёрдугаарт нь хүйтний улиралд амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрэх юм бол маш богино хугацаанд анхны арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ үед ихэвчлэн амьсгалын дээд замын, залгиур хоолой, агаар дамжих замын өвчлөл их байгаа учраас хүйтэн агаар бага авах, амны хаалт зүүх, хэт хүйтэн өдөр гадуур удаан явахгүй байх, хүүхдийг гадуур хамаагүй явуулахгүй байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
Хэрэв танд вирүсийн гаралтай ханиадны ханиах, амьсгаадах, халуурах шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд гэртээ дулаахан байж, халуун утлага хийх хэрэгтэй. Үүний дараа халуун бууруулах, хоолойны сэрвэгнэлт арилгах эм зэргийг эхний 1-2 өдөр хэрэглээрэй. Хэрэв шинж тэмдэг үргэлжлүүлэн илэрсээр байвал эмчид хандах хэрэгтэй. Энэ хугацаанд дулаахан байхын зэрэгцээ хангалттай шингэн уух, унтаж амрах хэрэгтэй. Мөн гэр орны агаарыг цэвэршүүлж, тоос шороогүй байлгах, гэрийг тодорхой хэмжээний чийгтэй байлгах зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй.
Чийгтэй байлгахтай холбоотойгоор хэт чийглэг байх нь халдвар гарах магадлал бүрддэг энэ тал дээр бас анхаарах нь зүйтэй болов уу. Мөн манайхны дунд нийтлэг нэг алдаа байдаг нь ханиад хүрлээ гэвэл шууд эмийн сангаас антибиотик авч уудаг. Эмийн санч ч ялгаагүй та хамгийн сайн антибиотик уу гээд зөвлөдөг. Энэ бол маш буруу. Антибиотикийг ихэвчлэн бактер кокын халдвар үед хэрэглэдэг. Харин манай орон шиг хүйтэн оронд агаарын бохирдолтой үед ихэвчлэн вирүсийн гаралтай халдвараар хүндэрдэг. Тэгэхээр вирүсийн үед антибиотик яаран хэрэглэхгүй байх ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэрэв хэрэглэх шаардлагатай бол заавал эмчийн заавраар хэрэглэнэ.
Лемонтой, содатай усыг өрөөнүүдэд тавих аргаар цэвэршүүлж болно
Тамхи татдаггүй, уушгины үрэвсэлгүй бол амьсгалын замын вирусын халдварын үед насанд хүрэгсэд эдгээр энгийн арга хэмжээг аваад биеийн эсэргүүцлээр ханиадыг эдгээх боломжтой. Ихэвчлэн уушгины архаг өвчтэй, уушгины халдвар олон дахин авсан хүүхэд, томчууд хүндрэх тохиолдол их байдаг. Ийм тохиолдолд гэрээр эмчлэх боломжгүй, заавал эмнэлэгт хандах ёстой.
-Хүүхдүүд хүйтний улиралд эцэг эхчүүд анхаарал халамжаа сайжруулсан хэдий ч олон дахин хатгалгаа туссаар, эмнэлгүүдийн ачаалал ч тэр хэрээр нэмэгдсээр байна.
-Нярайн өвчлөл 2015 онд 12691 байсан. Шинээр 80 мянган хүүхэд төрсөн гэж үзвэл найман хүүхэд тутмын нэг нь өвдөж байна гэсэн үг. Эмнэлэгт хүндэрч ирж буй шалтгаан нь анхны арга хэмжээг буруу авсан, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандаагүй, дааруулах, олон нийтийн газар явуулах, салхинд гаргаж байна гээд хүйтэн агаарт удаан байлгаснаас болж хүндэрч байж болно. Хүүхдийн хувьд уушгины хөгжил бүрэн гүйцээгүй байдаг тул агаарын бохирдол, хүйтний улирал, вирусын халдвар нийлсэн энэ үед хүндрэх магадлал өндөр байна.
Хувь хүн гэрийн ариун цэвэр сайтар сахих нь чухал. Өвлийн улиралд хивс, хивсэнцэрийг муу цэвэрлэх, цэвэрлэгээний бодисыг замбараагүй хадгалах, тамхи татах, гэрт утаа болон уур их гаргах зэргээс шалтгаалж хоёрдогчоор амьсгалын дээд замыг хэт мэдрэг байдалд өртөх боломжийг ихэсгэдэг. Тиймээс хувь хүн талаас анхаарах ёстой. Наад зах нь гэрийн тоосыг тогтмол соруулах хэрэгтэй. Цэвэрлэгээ хийж байна гээд чийгтэй алчуураар арчих бус тоосыг сайн соруулж байх нь чухал. Хүүхдийн, өөрсдийнхөө дэрийг маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Гэрт удаан хугацаагаар уур гаргадаг хоол хүнсийг бага хийж, агааржуулагч, чийгшүүлэгчийг хэрэглэж байвал сайн. Ингэхдээ агааржуулагчийг зөв хэрэглэх хэрэгтэй. Өрөөндөө агааржуулагчаа цэвэрлэхгүй байх нь эргээд тоосонцор үүсэх нөхцөл болдог.
Хүүхдийн уушгины үрэвсэлд нэг гэрт амьдарч буй том хүний тоо олон байдаг нь бас нөлөөлдөг
Мөн машины ариун цэвэр бас их чухал. Хүүхдээ дэргэдээ суулгачихаад хүйтэн машинд тамхи татдаг. Машины агааржуулагчийг солихгүй ,элдэв үнэр дарагч хэрэглэх нь зохимжгүй . Өрөөг энгийн байдлаар цэвэршүүлж болно. Лемонтой, содатай усыг өрөөнүүдэд тавих аргаар цэвэршүүлж болно. Манайхан ариутгаж байна гэж үнэртэн хэрэглэх, лаа асаадаг. Өвлийн үед үүнийг болих хэрэгтэй. Утлагыг содатай эсвэл энгийн усан утлага хийж болно. Хүйтэн утлагын ханиадны үед хийгээд байдаг. Энэ буруу. Энэ бол эмчийн заавраар хийх ёстой арга .
Мөн хүүхдийн уушгины үрэвсэлд нэг гэрт амьдарч буй том хүний тоо олон байдаг нь бас нөлөөлдөг. Агаарын бохирдлын доз адилхан. Хүүхэд биднээс доогуур явж байгаа учраас агаарын бохирдлын нягтралын хэмжээ хүүхдэд илүү байдаг. Хоёрдугаарт уушгины хөгжил гүйцэд хөгжөөгүй байдаг учраас агаарыг дулаацуулж, шүүж, дамжуулах чадвар нь бага. Тэр хэмжээгээр хүйтэн, бохирдолтой агаар шууд уушгинд хүрдэг. Тиймээс бохирдолтой, хүйтэн агаар уушгины үрэвсэл буюу хатгалгаа болох магадлал өндөр.
-Уушгины өвчлөл удаан явцтай, хүндрэл ихтэй гэж байсан. Тэгэхээр бид урьдчилан сэргийлэх үзлэгийг хэдийд хийлгэх ёстой вэ?
-Амьсгалын дээд замын хурц өвчинд дахин дахин өртөөд байвал архаг бронхит үүсэх нэг шалтгаан болно. Архаг бронхиттой удаан явбал уушгины бөглөрөлт, уушиг тэлэгдэх, уушигны үрэвсэл зэрэг өвчин үүсэх нөхцөл болдог.
Уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүн жил бүр ханиадны болон хатгалгааны вакцинд хамрагдаж байх хэрэгтэй
Архаг бронхит нь уушгины архаг бөглөрөлтийн нэг төрөл нь болдог. Хэрэв та тамхи татдаг, гэр бүлийн гишүүн гэртээ тамхи татдаг бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Гэхдээ нас хамаарна. Ханиалгадаг, цэр гардаг, ачаалал өгөхөд амьсгааддаг, удаан ханиалгасны дараа чээж хөндүүрлэдэг, шуугиантай амьсгалдаг, бол заавал эмчид хандах шаардлагатай. Харин нус гоожих, хамар битүүрэх, хоолой өвдөх түүнээсээ болоод удаан ханиалгах шинж тэмдэг илэрвэл энгийн аргаар эмчлэх боломжтой.
Тамхи татдаг бол 45-аас дээш насандаа уушгины томограф хийлгэж байх ёстой. Учир нь тамхи бол уушгины хавдраар өвчлөх эрсдэлийн нэмэгдүүлдэг. Мөн уушгиний архаг бөглөрөлт өвчтэй хүмүүсийн 60 хувь уушгины хавдраар өвддөг судалгаа байдаг.
Мөн уушгины үйл ажиллагааны шинжилгээг хийлгэх нь амьсгалын замын бөглөрөлт өвчнийг эрт оношлох ач холбогдолтой.
Хоёрдугаарт уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүн жил бүр ханиадны болон хатгалгааны вакцинд хамрагдаж байх хэрэгтэй. Энэ нь өвчний сэдрэлт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга юм.
Уушгины астма, архаг бөглөрөлт өвчтэй хүмүүс агаарын бохирдол ихтэй үед хэрэглэх ёстой эмүүдийг эмчийн зааврын дагуу тогтмол хэрэглэх ёстой. Манайхан эм бичүүлж аваад шинж тэмдэг намдангуут хаячихдаг. Гэтэл агаарын бохирдлоос шалтгаалсан эдгээр өвчнүүд бүрэн эдгэрдэггүй учир сэдрэлийг цөөн, хүндрэл багатай байлгах нь чухал. Тэгэхээр зөв удирдамжаар эмчлүүлэх нь зүрх судас, тархины хүндрэлээс сэргийлэх боломж байна гэсэн үг.
Уушгины астма, архаг бөглөрөлт өвчтэй хүмүүс агаарын бохирдол ихтэй үед хэрэглэх ёстой эмүүдийг эмчийн зааврын дагуу тогтмол хэрэглэх ёстой
Олон жилээр эм хэрэглэж буй уушгины архаг өөрчлөлттэй хүмүүс өөрсдөө эмээ дур мэдэн сонгож хэрэглэх хандлагатай байдаг. Эмчид хандсанаар нэгдүгээрт өөрийнхөө биеийн байдлыг үнэлүүлж байна, хоёрдугаарт дагалдах хүндрэлээс сэргийлж байна, гуравдугаарт танд тохирсон эмчилгээний зөв хослолыг сонгох, дөрөвдүгээрт эмчилгээний үр дүнг хянах боломжтой. Ингэснээр та хэвийн байдлаар ажлаа хийх боломжтой болдог. Эмийг дангаар нь шинж тэмдэг дарах зорилгоор хэрэглэх нь эмийн үйлчилгээг бууруулдаг. Эмчийн зөвлөмж, хяналтад байнга байж сурах хэрэгтэй. Одоо бид урьдчилан сэргийлэх, эмчтэй уулзах, зөвлөгөө авахад цаг зарцуулж сурах цаг нь болсон.
-Та энэ бямба гарагт иргэдэд мэдээлэл өгөх лекц уншихаар болсон гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч.
-Нэгдүгээр сарын 21-нд Blue Sky зочид буудлын Topaz танхимд 11.30 цагаас “Агаарын бохирдол- Уушгины өвчлөл лекц” тавина. Миний дээр дурдсанчлан агаарын бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ, гадаад орчны агаарын бохирдлыг бид богино хугацаанд багасгаж чадахгүй энэ үед өөрсдийгөө хамгаалахын тулд хэрхэх ёстой талаар мэдээлэл өгнө. Мөн уушгины өвчлөлд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг, уушгины өвчний үед ямар оношлогоо хийлгэж, цаашид ямар арга хэмжээ авах талаар бас мэдээллийг хүргэнэ.