Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас дэд сайдгүй байгаа аж. Тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсоноор дэд сайдын суудал эзгүйрсэн.
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, энэ асуудлыг авч хэлэлцжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун, Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Очбадрахын нэгийг нь томилох талаар яригджээ.
МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулууныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилохыг дэмжсэн ч намын гишүүдийнхээ зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан 13 гишүүн Тэд МАН-ын дарга М.Энхболдод хандан Д.Загджавыг Уул уурхайн дэд сайдаар томилохыг хүссэн бичгийг илгээсэн байна.