Өнгөрсөн онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдэлтийн улмаас яаралтай түргэн тусламж авсан хүмүүсийн 62.2 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна. Өөрөөр хэлбэл жилийн дотор 2525 хүүхэд түлэгдсэн байна.
Мөн тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын 76.5 хувь нь түлэгдэлтийн улмаас нас барсан гэсэн тоо байгаа юм.
Шалтгааныг нь авч үзвэл нийт түлэгдэж нас барсан хүүхдүүдийн
- 77 хувь нь халуун хоол цайнд,
- 23 хувь нь халуун усанд түлэгдсэн бөгөөд дийлэнх нь 3-р зэргийн түлэгдэлтэй байгаа юм.
Осол гэмтлийн улмаас амиа алдаж буй арван хүүхэд тутмын найм нь түлэгдсэн бол энэ дундаа 1-2 насныхны гурван хүүхэд тутмын нэг нь халуун тогоон дахь буцалж буй зүйлд түлэгдэж нас барсан байна.
Сүүлийн жилүүдэд тав хүртэлх насны хүүхдийн түлэгдлийн өвчин, нас баралт, түүнээс шалтгаалах хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдийн тоо буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.
ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан "Манай улс 100 мянган хүн амд ногдох түлэгдлийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт орж байна. Тэр дундаа хүүхдийн түлэгдэлт маш өндөр байна. Ингэхдээ ахуйн буюу гэртээ түлэгдэх нь их байна. Тэр тусмаа халуун тогоонд түлэгдэж буй хүүхдийн тоо өндөр байгаа учраас ГССҮТ-өөс халуун тогоо хэрэглэдэг зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн сургалтын ажилд анхаарал тавьж ажиллана" гэв.
Иймд энэ сарын 15-наас ирэх сарын 28-ныг хүртэл “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлагаас” сарын аяныг эхлүүлээд байна.
Аянаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар хамтран ажиллаж 0-5 насны хүүхдүүдийг осол гэмтлээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юу хийж болох талаар сургалт, сурталчилгааны ажлыг явуулах юм.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас энэ талаар сургагч багшийг бэлтгэх, сургалт явуулах ажлыг зохион байгуулна.
Тун удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор түлэнхийн тусламж авах хүүхдийн тоо эрс нэмэгддэг. Иймд халуун тогоо, цахилгаан хэрэгсэл, хүүхдийг эрсдэлд оруулж болох зүйлсээс хэрхэн хамгаалах, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар мэдээллүүдийг өгч ажиллах юм.