Ирээдүйд машинууд өөрийгөө жолооддог болно. Харин машинууд хоёр чиглэлийн замаар хэрхэн явахыг зохицуулах технологийн зохиогчийн эрхийг Амазон авчээ.
Хоёр чиглэлийн зам гэдэг нь аль ч чиглэлийн машин явж болох бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан аль урсгалын машин явахыг шийддэг.
Жишээлбэл орой ачаалалтай үед зүүн чиглэлд, өглөө ачаалалтай үед баруун чиглэлд гэх мэтээр зохицуулна. Амазоны зохиогчийн эрхийн баримтад дурдсанаар машинууд зам дээр явж байхдаа хоорондоо харилцаж аль чиглэлд хоёр чиглэлийн зам нээлттэй байгааг мэдэж авах аж.
Саяхнаас өөрсдийн тээврийн системийг хөгжүүлж, бараа хүргэлтийн үйлчилгээгээ өөрсдөө шийдэхээр ажиллаж байгаа Амазоны хувьд энэ зохиогчийн эрх тун чухал.
Өнгөрсөн арван хоёрдугаар сард Амазон хүнсний бүтээгдэхүүн түгээх зориулалттай хэдэн мянган ачааны тэрэг худалдан авсан юм. Харин компанийн хэтийн зорилго нь бүх машинаа өөрийгөө жолооддог болгох.
Илүү аюулгүй, найдвартай, түүнчлэн зардал хэмнэх давуу талтай.