“Та нар ганц ганцаар салбал нижгээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй” хэмээн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисантай адил АН-ын дарга З.Энхболд намын даргад нэр дэвшигч нарт багцалсан сум бэлэглэсэн.
Үүнээс хойш Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нарыг "сумтай тав" хэмээн нэрлэх болсон. Тэгвэл "Сумтай тав" ташууртай болжээ.
Учир юу гэвээс АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны хүрээнд Баян-Өлгий аймгийн сонгогчидтойгоо уулзах үеэр тэдэнд ташуур бэлэглэсэн байна. Өмнө нь нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажиллах үеэр “Алангуа эхийн сургааль” хөшөөний загварыг бэлгэнд авч байсан гээд тэдний сонин содон бэлгүүд үргэлжилсээр...
АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 28-н хүртэл үргэлжилнэ. Цаашид тэдэнд гишүүд дэмжигчид нь ямар бэлгэдлээр юу бэлэглэх бол?