-Өрсөлдөх чадвар-
Хэдхэн жилийн өмнө хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр ярихад лсайхан дурсамж болов. Монголын эдийн засаг нэг салбараас хамааралтай гэхэд ижил уул уурхай түшиглэн хөгжиж буй орнуудтай харьцуулахад илүү савалгаатай байх юм. Энэ савалгаа нь уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт бууралттай бараг нэг шугамд давхцах нь энэ улсад өөр бизнес хийдэг хүн байдаг юм уу ч гэж асуумаар.
Швейцарийн Луизанн хотод төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын төв” (ДӨЧТ) “Дэлхийн ур чадварын тайлан 2016" (World Talent Report 2016)-г эрхлэн гаргаснаа өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан юм. Уг тайланд Монгол Улс өмнөх оноос дөрвөн байр ухарч, нийт 100 онооноос 44.5 оноотойгоор тайланд хамруулсан 61 улсаас 58 дугаарт эрэмбэлэгджээ. Улс орнуудын өрсөлдөх чадварын эрэмбэ бусад улсын өрсөлдөх чадварын үнэлгээнээс хамааран жил бүр өөрчлөгдөж байдаг ч Швейцарь улс тогтмол нэгдүгээрт жагсдаг.
Энэхүү тайланд Улс орнуудыг бизнес эрхлэх авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс, дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс, бэлэн байдлын хүчин зүйлс гэсэн гурван гол шалгуур тавьдаг бөгөөд боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт зарцуулж буй улсын төсөв болон татварын хэмжээ зэрэг 30 гаруй хүчин зүйлийг харгалздаг байна.“Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-тэй 2010 оноос хойш “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” хамтран ажиллаж энэ хүү судалгаанд Монгол Улс хамрагдаж байгаа юм.
Тэгэхээр Швейцарь юуны учир бизнест илүү “авьяастай” байна вэ гэдэг нь тодорхой боллоо. Тайланд эрэмбэлэгдсэн байдлыг бүс нутгийн хувьд авч үзвэл эхний 20 орны 13 нь Хойд Европын орнууд байх бөгөөд Скандинавын ихэнх орон эхний 10-т багтжээ. “Энэ нь эдгээр улсын боловсролын систем нь эдийн засагт шаардлагатай ур чадварыг бэлтгэж чаддагтай илүү холбоотой байж болох юм” хэмээн уг тайланд дурдсан байв. Сүүлийн үеийн эдийн засгийн макро онолын судалгаанууд нь эдийн засагийн өсөлт, уналт нь биет капитал болон хүмүүн капиталын хэмжээнээс ижилхэн хамаарч байдаг гэж дүгнэж буй.
Швейцарь улс боловсролын салбарт ДНБ-ий 2.2 хувьтай тэнцэхүйц хөрөнгө оруулалтыг жил бүр хийдэг. Харин энэ харьцаа Монгол Улсад 0,8 хувь.Швейцарийн боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нийт хүн амд нь хуваавал нэг хүний боловсролд ойролцоогоор 1.7 сая ам.доллар зарцуулж байна. Харин нэг монгол хүний боловсролд 60 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийгддэг.
Тэгвэл Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2011 онд ойролцоогоор 18 орчим хувийн цэвэр өсөлт үзүүлж байсан бол жил ирэх тусам эрч нь саарч 2015 онд энэ тоо дөнгөж 0.2 хувь болж буурчээ. Түүнчлэн 2016 оны жилийн эцэст ДНБ-ий өсөлт сөрөг утгатай гарахаар хүлээгдэж байна.
Одоо дурсан санагалзах өндөр өсөлтийг эдийн засаг харуулж байсан тухайн он жилүүдэд боловсролын салбарын ДНБ 1.5 хувь хүрэхгүй хэмжээгээр буюу үнэхээр чамлалттай түвшинд өсч байжээ. Үүний шалтгаан нь тун энгийн бөгөөд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр тайлбарлана. Уг нь 2009 онд манай улсын боловсролын салбарт хийгддэг хөрөнгө оруулалт ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэж байлаа. Гурван жилийн дараа Монгол Улс дахь нийт хөрөнгө оруулалт 4.3 дахин нэмэгдэхэд боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт харамсалтай нь 30 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байв.
Товчхондоо, эдийн засаг 2011-2013 ондэрчимтэй тэлж байхад Монгол Улсад урьд хожид байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй. Ингэснээр эргээд хөрөнгө оруулалт шавхагдаж эхлэхэд монголчууд ур чадвартай ажилчид (хүмүүн капитал)-ын дутагдалд орж, хямралыг сөрж чадахгүй нөхцөл байдал нэгэнт бий болсон байх талтай.
Адриан Вүд, Керсти Берге нар 1997 оны ажил("Exporting manufactures: Human resources, natural resources, and trade policy”)-даа боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог орнууд анхдагч бүтээгдэхүүн экспортолдог орнуудаас хурдтай өсдөг болохыг тогтоосон. Учир нь бүтээгдэхүүнийг боловсруулахад илүү ур чадвар шаарддаг учир хүмүүн капиталын хөгжлийг хурдасгадаг гэжээ.Гэтэл Монгол Улсад өнөөдөр нүүрс угаах, зэс баяжуулах анхан шатны үйлдвэрүүдийг эс тооцвол нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн гаргаж буй үйлдвэр байгуулах нь бүү хэл шав ч тавьсангүй.
Аж үйлдвэрийг хөгжүүлснээр эдийн засгийг солонгоруулах боломж нээгдэнэ гэдэг.“Солонгоруулъя” гэж цөөнгүй жил хэлэлцлээ. Өнөөдөр эдийн засагт солонго татаагүй байгаа нь мөн л үүнтэй холбоотой буюу монголчуудад олон төрлийн бизнес эрхлэх авьяас, ур чадвар дутуугаас болох нь дээр дурдсан “Дэлхийн ур чадварын тайлан 2016"-аас харж болох юм. Хэрэв төрөөс боловсролын салбар дахь “хаялгаа” нэмбэл аяндаа зах зээл дээр өрсөлдөх чадвар бүхий боловсон хүчний “арми” бий болж, зэс хайлуулж, ган төмөр цутгах төрийн өмчит том үйлдвэрүүдийг хүлээх шаардлагагүй ч болох биз ээ.
Ц.Элбэгсайхан