АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Вашингтонд тангараг өргөхөөс гурав хоногийн өмнө Хятадын Ерөнхийлөгч даяарчлал болон чөлөөт худалдааг хамгаалан үг хэлснээр Трампаас зайгаа барих шугам татлаа. Тэрбээр Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнцөд учраад байгаа асуудал нь даяарчлалаас шалтгаалаагүй. Харин даяарчлалын зайлшгүй үр дагавар юм” гэжээ.
Хятадын Коммунист намын дарга капитализмын үзэл суртлын төвд ирэхдээ либерал эдийн засгийг хамгаалан үг хэлсэн нь АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс протекционизмын аюул ирж магадгүй үед дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан гайхалтай явдал болов. Ноён Ши цааш нь ярихдаа Трампын нэрийг шууд дурдалгүй “Улс орнууд өөрийн ирэх ашгийг өргөн хүрээнд харж, бусдыг хохироон өөрийн эрх ашгийг хөөцөлдөхөөс түдгэлзэх ёстой” хэмээв. Тэрбээр “Худалдааны дайнд ялагч байдаггүйг” онцлоод Хятад улс мөнгөн тэмдэгтээ сулруулах буюу “валютын дайн” хийж, ашиг хайхгүй гэсэн юм.
Сүүлийн үед ноён Трамп Мексик, Хятадын эсрэг худалдааны дайн хийхээр сүрдүүлж, Германы гар бологч Европын холбоо нурахад ойрхон байгаа мэтээр дайрсан үг хэл гаргасан. Ноён Ши Дэлхийн худалдааны индрийг ашиглан өөрийн бодлогыг тодруулж, олон улсад тэргүүлэх нөлөөтэй илтгэгч гэдгээ харуулахыг зорьсон бололтой гэж ажиглагчид дүгнэжээ. Хятадын төрийн тэргүүн дэлхийн удирдлагын тогтолцоог шинэчлэхийг уриалаад одоогийн хуучирсан системийг өрнөдөд төвлөрсөн гэж нэрлэв.
Тэрбээр “Дэлхийн санхүүгийн зах зээлийн механизм орчин үеийн шаардлагыг хангаж чадахаа больсон. Олон улсын санхүүгийн зах зээл үе үе доргихоос үр ашигтай хамгаалж чадахгүй байна. Хөрөнгийн үнийн хөөсрөл үүсгэдэг” хэмээн шүүмжлэв. Ноён Ши Хятадын эдийн засгийн өсөлт нь дэлхий нийтэд ашиг тустай хэмээн нотлоод дэлхийн хоёр дахь том эдийн засаг ирэх таван жилд найман их наяд ам.долларын өртөгтэй бараа, үйлчилгээ гаднаас авна гэж мэдэгдлээ. Мөн хугацаанд Хятадаас гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт 750 тэрбум ам.долларт хүрч, хүлээгдэж буй гадаадын шууд хөрөнгө оруулатаас 150 тэрбумаар давж гарах аж.
Гадаадын зарим дипломат ноён Шигийн даяарчлалын тухай яриа Хятадын өөрийнх нь протекционист бодлогтой зөрчилдөж байгааг тэмдэглэв. Даваа гарагт Бээжинд суугаа Германы Элчин сайд “Хятадын талаас гадаадын компаниудад тэгш хандах амлалт нь протекционист хандлагаар солигдож байна” гэж шүүмжилжээ. Ноён Майкл Клаус хэлэхдээ “Хятад, Европын холбооны хооронд аль болох түргэн хугацаанд гэрээ байгуулбал дэлхийн хоёр том худалдааны бүс илүү хөрөнгө оруулалт, илүү худалдаа, илүү хөгжил цэцэглэлд хүрэх шийдвэр төгс байгааг харуулсан бишгүүрийн дохио болно” хэмээн онцоллоо.
Жамил Андерлини, Том Митчелл