Сүүлийн жилүүдэд outdoor буюу байгаль дахь спортын төрлүүд дэлхийн нийтийн анхаарлыг татаж, тухайн спортын төрлүүдээр хичээллэгсэдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Аутдоор төрлийн спортод мөсөнд авиралт, хаданд авиралт, уулын дугуй, явган аялал, загасчлал, завиар аялах, уулын гүйлт, серфинг, морин аялал зэрэг ордог.
Монголд ч гэсэн эдгээр спорт хүүхэд залуусын дунд сүүлийн жилүүдэд сонирхолыг нь татаж буй. Мөсөнд авиралтын УАШТ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд энэ сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд болох гэж байна.
ICE CHALLENGE-2016 нэртэй зохион байгуулагдах уг тэмцээнд Улаанбаатар хотод байдаг уулын клубүүд, биеийн тамирын сургуулиуд, хувь тамирчид зэрэг 80 гаруй хүн оролцоно.
Монголын Уулчдын Үндэсний холбооноос мөсөнд авиралтын хиймэл байгууламж шинээр барьсан бөгөөд олон улсын зэрэгтэй эксперт, зам тавигч хоёр мэргэжилтэн ОХУ-аас ирж заавар зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа юм.
Тус холбооноос МУҮХ-оос 2018 онд Монгол Улсад Мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргажээ.