УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг буцаахыг дэмжлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг салган хэлэлцэх явцад өмнөх хуулиа хэрхэн хүчингүй болгох асуудал тусгагдаагүй, УИХ-ын гишүүд, ард иргэдийн түвшинд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлэг сунжирсан нь хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөж байгаа, цаашид хуулийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн.
МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг буруу жишгийг халах хэрэгтэй гэж бид үзсэн. Одоо үйлчилж байгаа хуулиар сонгууль явуулахад зарчмын хувьд боломжгүй зүйл байхгүй” гэдгийг онцолж байлаа.
Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хуулийн төсөл санаачлагчдад буцаах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжжээ.