Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй хэмээн тухайн асуудлыг хариуцсан нийслэлийн ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдэгдсэн байна.
Тэрбээр “Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойшхи хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн 23:59 цагаас хойш худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж болно” гэжээ.