"Рио-2016" олимпийн наадамд оролцсон тамирчдын энгэрийн тэмдэг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-нд боллоо.
ОУОХ-ноос тамирчдад "Participant pin" буюу оролцогчийн энгэрийн тэмдэг гэж олгодог байна.
Олон улсын олимпийн хорооны хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг албан ёсны үйл ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БСШУЯ-ны Спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох нар оролцлоо.
"Рио-2016" олимпийн наадамд оролцогчдоос олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, Э.Цэндбаатар, Б.Чинзориг, Х.Энх-Амар, Г.Ган-Эрдэнэ, хүндийг өргөлтийн залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат, О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга, гурван олимпийн наадамд оролцсон Л.Отгонбаяр, Ж.Гантөгс, П.Тэмүүжин нар хүрэлцэн ирэв.
Д.Загдсүрэн олимпод оролцсон тамирчдын энгэрийн тэмдгийг дэлхийн аль ч улс оронд хараад таньж мэддэг учир бахархалтайгаар, ёслол төгөлдөр үргэлж тэмдгээ зүүж явахыг захив.
Энгэрийн тэмдэгний хувьд олимпийн бамбарын доор оролцсон олимпийн оныг сийлж, ард нь тусгай дугаар бичдэг байна.
Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалайгийн энгэрийн тэмдэг нь 186009 гэсэн дугаартай байлаа. Энэ нь Афин 1896 оноос хойш XXXI удаагийн зуны олимпод давхардсан тоогоор оролцож буй дэлхийн 186009 дэх тамирчин юм байна.