Шинэ он гарахтай зэрэгцээд гадны буюу БНХАУ-ын нэг банк манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ гэдэг мэдээлэл ил болов. Монгол банкны Захирлуудын Зөвлөл энэ сарын 5-нд хуралджээ. Хурлаар БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банканд Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгосон байна. Ингэхдээ Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын албаны саналыг харгалзжээ.
Төлөөлөгчийн газар нь банкны үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн өөрийн банкны нэрийн өмнөөс эрх зүйн төлөөлөл явуулах үндсэн үүрэгтэй. Тодруулбал манай бизнес эрхлэгчдэд өөрийн банкны талаар мэдээлэл өгөх, хөрөнгө оруулалт хийх боломжтой салбаруудыг судлан, цааш дамжуулах, зээлийн зуучлал үзүүлэх л эрхтэй гэсэн үг юм.
Ингээд ICBC буюу Хятадын Үйлдвэр Худалдааны банктай танилцъя.
Тус банк Банкерс-Алманак байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтыг сүүлийн гурван жил дараалан тэргүүлсэн, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас “А1” буюу тогтвортой зэрэглэл авсан. 42 улсад 412 салбар, нэгжтэй. Хонконг (HK 1398 гэсэн кодтой), Шанхайн (SH 601398) хөрөнгийн биржид бүртгэлтэй.
Байгуулагдсан огноо: 1984 он
Компанийн статус: 2005 онд компанийн бүтцэд өөрчлөлт оруулан, төрийн өмчит арилжааны банкнаас олон нийтэд нээлттэй, ХК болгосон. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Захирлуудын зөвлөл болон Зөвлөхүүдийг томилно. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас банктай холбоотой хамгийн гол шийдвэрүүд буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, жилийн төсөв, үйл ажиллагааны заавар зэргийг гаргана.
Захирлуудын зөвлөл 15 гишүүнтэй, тав нь хараат бус гишүүд. Зөвлөхүүдийн баг 6 гишүүнтэй, Хувьцаа эзэмшигчдийн хурлаас заавар зөвлөгөө авч, Захирлуудын зөвлөлөөс хараат бусаар ажиллана.
Хэрэглэгчийн тоо: Корпорацийн харилцагч-5320, хувь хэрэглэгч 496 сая
2015 оны эцсээр банкны нийт актив: 22.2 их наяд юань (өмнөх оныхоос 7.8 хувиар өссөн)
Банкны төлбөр гүйцэтгэх чадвар: 20 их наяд 409 тэрбум юань (өмнөх оныхоос 7 хувиар өссөн)
Цэвэр ашиг: 277 тэрбум юань (өмнөх оныхоос 0.5 хувиар өссөн) Иргэдийн банкны үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлага, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд нь банкны ашиг өсөхөд голлон нөлөөлжээ.
Өсөлт: 2016 оны эхний сарын байдлаар 1.2 хувиар өссөн.
Өнгөрсөн оны эхний 6 сард нийт 569 тэрбум юанын зээлийг шинээр, 1.2 тэрбум юанийг өмнөх зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор олгожээ. Эдгээрээс 487 тэрбум юанийг дотоодын буюу Хятадын компаниудад, 1.9 тэрбум юанийг ЖДҮ эрхлэгчдэд олгожээ. ЖДҮ дэмжихэд зарцуулсан нийт зээлийн хэмжээ 178 тэрбум юаньд хүрч, нийт зээлийн 9.9 хувийг эзэлснээр ЖДҮ дэмжигч, Хятадын хамгийн том банк болсон байна.
Торгоны зам, Талын зам гэх мэтээр нэрлэж буй, Азийн олон орныг хамарсан энэ төслийн дагуу Үйлдвэр, худалдааны банк 18 улсад 123 салбар, төлөөлөгчийн газраа байгуулжээ.
Нийт зээлийнх 46 хувийг орон сууцны, хувь хүний хэрэглээний, зээлийн картны зээлүүд эзэлдэг. 2016 оны эхний 6 сард 713 тэрбум юанийг корпорацийн санхүүжилтэд буюу бондын андеррайтер, хөрөнгийн худалдаа, лизинг, итгэмжилсэн зээлд зарцуулжээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь: 1.5 хувь. Их өгөгдлийн шинжилгээний (Big data analize) технологийг зээл олгох үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зээлийн эрсдэлийг ихээхэн бууруулж чадсан.
Цаашид улам тэлэх бодлого баримталж байгаа бөгөөд 2011 онд Зүүн Өмнөд Азийн орнууд, Өмнөд Африк, Энэтхэгт төлөөлөгчийн газар, шинэ салбаруудаа байгуулсан. Мөн онд гар утсанд суурилсан, санхүүгийн үйлчилгээг улс даяар үзүүлж эхэлсэн, Хятадын анхны арилжааны банк болжээ.
Үйлдвэр худалдааны банк эрчим хүч хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй төслүүдийг илүүтэй дэмждэг. Тус банкны зээлийн картыг дэлхий даяар 118 сая хүн хэрэглэдэг бол гар утаснаасаа эсвэл цахимаар тус банкны үйлчилгээг 215 сая хэрэглэгч тогтмол ашигладаг байна. Банкны цахим худалдааны гүйлгээ өнгөрсөн оны эхний 6 сард 60 тэрбум юанд хүрчээ. Инновацийг дэмжих нь тус банкны гол зорилтын нэг бөгөөд 3600 салбарт нэмж ухаалаг төхөөрөмж суурилуулсан.
БНХАУ-ын эрх баригчид “Нэг бүс, нэг зам” санаачлагыг хэрэгжүүлж эхэлсэн. Торгоны зам, Талын зам гэх мэтээр нэрлэж буй, Азийн олон орныг хамарсан энэ төслийн дагуу Үйлдвэр, худалдааны банк 18 улсад 123 салбар, төлөөлөгчийн газраа байгуулжээ. (Манай улс дээрх санаачлагад нэгдсэний хувьд зам тээвэр гэх мэт хатуу дэд бүтцийн төслүүдэдээ санхүүжилт татах боломжтой.) Хилийн чанад дахь тус банкны актив 304 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь 2015 оны сүүлийн хагасаас 8 хувиар өсчээ.
Ямартаа ч манай улсад гадны, тав дахь банк төлөөлөгчийн газраа нээлээ. Гэхдээ тэд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй. Монголбанкны журамд зааснаар төлөөлөгчийн газраа нээн нэг жил ажилласны дараа салбар байгуулах хүсэлтээ Төв банканд дахин илгээдэг гэж зөвшөөрөл олгосон мэргэжилтнүүд ярив.
Мөн зээлийн хүү шууд буурна гэж битгий хүлээгээрэй. ICBC манай зэх зээлийг судалж байгаа нь гадаад зах зээлд эерэг дохио болно гэв. Үйлдвэр худалдааны банк А зэрэглэлтэй, манай улс С зэрэглэлтэй. Энэ банк дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг. Том хөрөнгө оруулагчийг бусад жижиг хөрөнгө оруулагчид дагадаг жишиг бий аж.
Эх сурвалж: http://www.icbc-ltd