УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалд шалгалт хийж, Монгол Улсын Үндсэн хууль, Банкны тухай хууль, Компанийн тухай хуулийн зөрчсөн. Эрдэнэтийн 49 хувийг төр эргүүлэн авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаснаа олон нийтэд мэдээлсэн.
Энэ мэдээллийн дараа тус үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпораци, санхүүжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд байр сууриа илэрхийллээ.
“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, Хууль зүйн байнгын хороо хэт нэг талыг барьсан дүгнэлт хийлээ. Энэ шалгалтыг хийх явцад бид Ажлын хэсэгт хандаж, шалгалтын материалтай танилцах хүсэлтээ дөрвөн удаа албан ёсоор тавьсан боловч нэг ч удаа хариулт өгөөгүй.
Нэгдүгээр сарын 10-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн О.Орхон, Д.Ганболд болон миний бие Ажлын хэсгийнхний асуултад хариулт өгсөн. Гэвч нэг ч хариултыг дүгнэлтдээ тусгаагүйд харамсаж байна. Энэ худалдан авалтын гэрээг хүчингүй болголоо гэж үзэхэд
Нэгдүгээрт, Эрдэнэтийн 49 хувь Монгол Улсын Засгийн газарт бус, “Ростех” корпорацид буцаж очно.
Хоёрдугаарт, Манай компанийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.доллар, мөн гуравдагч этгээдэд шилжүүлбэл 100 сая ам.долларын торгуулийг Засгийн газар төлж таарна. Үүнээс гадна зээлийн санхүүжилтийн зардал, олон улсын хуулийн компани ажиллуулсан зардал, ирээдүйд олох байсан ашиг гэх мэт төлбөрийг нэхэмжлэхээс аргагүй болно гэв.
О.Орхон: УИХ-ын ажлын хэсэг Эрдэнэтийн хувьчлалд дүгнэлт хийдэг байгууллага биш
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн О.Орхон, Энэ хэлцэлд манай банк зөвлөх, санхүүжүүлэгчээр оролцсон. Ажлын хэсгийн дүгнэлт хэт нэг талыг барьсан, банкийг гүтгэж нэр хүндэд халдсан байна.
Худалдаа хөгжлийн банк хууль зөрчөөгүй, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн шиг мөнгө угаагаагүй хуулийн дагуу 22 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол Улсын ууган банкуудын нэг. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах гэж байгуулагдсан банк биш. Эрдэнэт бол манай банкнаас санхүүжүүлсэн Монголын төмөр зам, “Эрдэнэс Тавантолгой” компанийн адил бизнесийн томоохон зээлүүдийн нэг юм.
Энэ бүхэн Монгол Улсын банкны тухай хуулийн хүрээнд явагдсан. Худалдан авалтын 400 сая долларыг банк ганцаараа олгоогүй. Тус бүртээ зориулалттай гүүр зээлүүд байгаа. Зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байна. Банк санхүүгийн зуучлалын үүргийнхээ дагуу ажилласан. Нөгөө талаар УИХ-ын ажлын хэсэг шалгалт, дүгнэлт хийдэг албан ёсны байгууллага биш. Банкны тухай хуулийн дагуу Төвбанк жилд хоёр удаа шалгалт хийж, үнэлэлт дүгнэлтээ өгдөг гэв.
Б.Мэдрээ: Эрдэнэтийн хувьчлалаас болж хэн ч хохироогүй
Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Эрдэнэтийн хувьчлалаас үүдэн банкны нэр хүндэд халдаж, банкийг ганхуулах ажиллагаа яваад байна уу даа гэж харж байна. Олон улсын аутитын байгууллага, Монголбанкны дүгнэлтээр Худалдаа хөгжлийн банк хэвийн ажиллаж байгаа.
Бид өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан дөрөв дэх бондоо хүүгийн хамт 100 хувь төлж барагдууллаа. Эрдэнэтийн 49 хувийг Монгол аж ахуйн нэгж худалдаж авахын тулд манай тал Америкийн номер нэг хуулийн компани, ОХУ Английн номер нэг хуулийн компаниар шалгуулсан.
Энэ хувьчлалаас болж хэн ч хохироогүй. Харин Эрдэнэтэд шахааны бизнес хийдэг хүмүүс хохирсон байж магадгүй. 49 хувиа худалдсан Оросын тал гомдол гаргаагүй байхад улстөрчид ийм зүйл ярих нь утгагүй гэлээ.
Д.Ганболд: Энэ бол сонгуультай холбоотой улс төрийн явуулга
“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Зарим хүмүүс сонгуулийн үеэр Эрдэнэтийн хувьчлалын мэдээг өөртөө тустайгаар ашигласан байх үндэслэлтэй. Удалгүй дараагийн шатны сонгууль болохтой холбогдуулан энэ асуудлыг дэвэргэж байгаа нь тодорхой.
Өнгөрсөн зургаадугаар сараас хойш хувийн компани Эрдэнэт үйлдвэрт өмнөхөөс өөр маягийн хяналт тавьж, өөрийн менежментийг хэрэгжүүлсэн. Эрдэнэт үйлдвэрт бараа шахаж 15-16 дахин их ашиг олдог байсныг зогсоосон нь сонгуульд ялалт байгуулсны ашгийг гаргаагүй байж магадгүй.
Эрдэнэтийн 49 хувийг авахаар манайхаас гадна Хятад, Казахстан, ОХУ-ын 5-6 компани өрсөлдсөн. Тэдгээр компани энэ наймааг хүчингүй болгож, өөртөө авах сонирхолтой байж болно гэсэн хардлага байна гэв. Нөгөө талаар УИХ энэ хэлцэлд дүгнэлт хийдэг байгууллага биш. УИХ-ын гишүүд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Энэ бол удахгүй болох сонгуультай холбоотой улс төрийн явуулга гэж мэдэгдлээ.