НИТХ-ын VII хуралдаан яг одоо Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Хуралдааны 09.30 цагт эхлэх товтой байсан ч 10.35 цагт 45 гишүүний 30 нь ирснээр эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
10 ЖИЛД 206 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Өнгөрсөн арван жилийн хугацаанд буюу 2007-2016 оны хооронд нийслэлийн төсвөөс 119 тэрбум 779 сая, олон улсын зээл тусламжаар 87 тэрбум 187 сая нийт 206 тэрбум 964 сая төгрөгийг агаарын бохирдол бууруулахаар зарцуулсан гэдгийг тэрбээр хэллээ.
Энэ хөрөнгөөр хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал,
- Байгальд халгүй түлшний үйлдвэрийг дэмжих төсөл,
- Автотээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах төсөл,
- Нүүрс хөтөлбөр,
- 97 мянган сайжруулсан зуух, хөнгөлөлтийн төслүүд байна.
Мөн 2013-2015 онд Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд 40 мянган сайжруулсан зуухны үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн гэв.
ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ УЛАМ НЭМЭГДҮҮЛСЭН
Эдгээр төсөл, хөтөлбөрөөс тэрбээр Нүүрс хөтөлбөрийг онцолсон юм. Тоосонцор болон хүхрийн хэмжээг бууруулах зорилгоор Багануурын нүүрсийг түлшинд ашиглаж байсан. Налайхын нүүрсийг Багануурын нүүрсээр сольсон энэ ажил нь түүхий нүүрсний хэрэглээг багасгах бус улам нэмэгдүүлсэн. Засгийн газар нь хүртэл нүүрс жижиглэн худалдахыг зөвшөөрснөөр өнөөдөр агаарын бохирдол ийм байдалд хүрсэн. Энэ мэтчилэн үр дүнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах биш нэмэгдүүлж байна гэдгийг С.Батболд онцоллоо.
НЭГДҮГЭЭР БҮСИЙН ИРГЭДЭД АМНЫ ХААЛТ ТАРААНА
Өнөөдөр бид ямар нөхцөлд амьдарч байгаа, яагаад Улаанбаатар хотыг гамшгийн бүсэд тооцож буй талаар тэрээр танилцуулгаа үргэлжлүүлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын үүргийг хүлээн авснаас хойш гадаад төдийгүй дотоод агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хийсэн ажлаа танилцуулав. Хотын хэмжээнд 157 байршилд байгаа 317 зууханд шалгалт хийж гарсан дүгнэлтээр үйл ажиллагааг нь зогсоож, ухаалаг халаалтын систем нэвтрүүлэх шаардлагатай гэжээ. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр агаарын бохирдол ихтэй бүсэд байрлах цэцэрлэгүүдэд 200 агаар цэвэршүүлэгч байрлуулсан. Цаашид ч тоог нь нэмэхээр ажиллаж байгаа аж. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 50 мянган сурагчид амны хаалт тараажээ.
Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгаан халаалтын үзэсгэлэнг зохион байгуулж, Эрүүл мэнд, Байгаль орчны яамтай хамтран ажиллах талаар ярилцжээ.
Мөн Засаг даргын гурван захирамж гаргасан. Үүний нэг нь ирэх он хүртэл нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнд хориг тавьсан. 17 жилийн өмнө М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах захирамж гаргаж байсан ч иргэдийн эрх зөрчигдөж байна хэмээн хэрэгжээгүй гэдгийг тэрбээр хэллээ. Харин энэ удаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах нь чухал учраас энэ саналыг ҮАБЗ-өөс дэмжсэн гэв.
Гэр хорооллын суурьшлийн хязгаарыг Улаанбаатар хот анх удаа тогтоож, 35 мянган га байхаар тогтоожээ. Нэгдүгээр бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 51 хороо, хоёрдугаар бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 21 хороо багтаж байгаа юм. Энэ бүсэд ТҮЦ, харуулын байр, автомашин засвар, угаалгын үйлчилгээ үзүүлж буй газрууд, иргэд халаалтын зуух хэрэглэж болохгүй. Мөн өвлийн улиралд иргэддээ амны хаалт тараах ажлыг зохион байгуулах аж. Харин гуравдугаар бүсийнхэн ямар ч тохиолдолд түүхий нүүрс хэрэглэж болохгүй. Ийнхүү бүсчилсэн нь агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй аж.
НҮҮРС ЖИЖИГЛЭН ЗАРАХЫГ ХОРИГЛОНО
Цаашид агаарын бохирдлыг бууруулах эрс шийдэмгий арга хэмжээг авна гэдгийг хотын дарга онцлов. Үүнд:
- нийтийн тээвэрт хосолмол хөдөлгүүртэй буюу hybrid автобустай болох,
- дизель хөдөлгүүрийг хориглох,
- автомашины оношлогоог чанаржуулж, чанарын шаардлага хангахгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
- түүхий нүүрсний хэрэглээг зогсоох,
- шинэ цахилгаан станц барих,
- агаарын бохирдол бууруулахад хамтарвал урамшуулал олгох,
- дүүргийн Засаг дарга нарын үр дүнгийн үзүүлэлтийг агаарын чанарыг хэрхэн сайжруулснаар үнэлэх,
- Улаанбаатар хотын дүрмийг батлуулах,
- нийгмийн халамж шаардлагатай хэсэгт түүхий нүүрс тараахгүй, шахмал түлшээр хангах ажлыг зохион байгуулах,
- нүүрсний жижиглэн худалдааг зогсоох,
- дулааны алдагдлыг бууруулах ажил зохион байгуулж буй байгууллагад дэмжлэг үзүүлэх,
- зөвшөөрөлгүй бол албадан нүүлгэх,
- эрчим хүчний шинэлэг технологи, нар салхины эрчим хүчийг ашиглах зэрэг ажлыг хийнэ гэв.
НИТХ-ын VII хуралдаан үргэлжлэн явагдаж буй бөгөөд хурлаар ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын саналыг танилцуулж байна.