Ардчилсан намын даргын сонгууль орон даяар өнөөдөр 07.00 цагт эхэллээ. Намын даргаа нийт гишүүдийнхээ саналаар сонгох улс төрийн шинэ соёлыг АН-ынхан үүгээр эхлүүлж байна.
Даргын сунгаанд Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар өрсөлдөж байгаа юм.
Монголын улс төрийн хоёр дахь том хүчин болох АН 180 мянга гаруй гишүүнтэй бөгөөд намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 170 мянга гаруй гишүүн намын даргаа сонгох сунгаанд саналаа өгөх эрхээ баталгаажуулжээ.
Гэвч намын дарга З.Энхболд “Намын анхан шатны байгууллагад бүртгүүлээгүй, өөрийн биеэр бүртгүүлээгүй, намын батлахгүй, татварыг нэг дор бөөнөөр төлсөн гэх үндэслэлээр арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 6-ны хооронд Намын төв байранд бүртгүүлсэн 16 мянган гишүүний санал өгөх эрхийг хүчингүй болгосон” тухай тушаалыг энэ сарын 27-ны өдөр гаргасан.
Сонгуулийн өмнөхөн гаргасан энэ тушаал намын фракц хоорондын зөрчлийг хурцатгасан. Гэвч өнгөрсөн баасан гаригт болсон сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээний үеэр таван нэр дэвшигч “Шударгаар өрсөлдье!” хэмээн бие биеэ уриалж, басхүү сануулаад индрээс бууцгаасан.
Санал хураалт өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалт дууссаны дараа гар тооллого явуулан сонгуулийн дүнг олон нийтэд зарлах юм.