Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-д Монгол Улс элссэний 55 жилийн ойг тохиолдуулан уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдааныг зарлажээ.
Уралдаан соёлын болон соёлын биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах зорилготой.
Уралдааны удирдамжийг танилцуулж байна.
Насны ангилал:
- 8-10 нас
- 10-13 нас
- 13-16 нас
Бүтээлд тавигдах агуулгын шаардлага: ЮНЕСКО-д бүртгэгдсэн дараах Соёлын биет бус өвийг бүтээлдээ тусгасан байх
- Монгол наадам
- Шагайн харваа
- Монгол тууль
- Монгол уран бичлэг
- Ботго авахуулах зан үйл
- Монгол ардын уртын дуу
- Монгол ардын бий биелгээ бүжиг
- Монгол үндэстний хөөмэйн урлаг
- Бүргэдийн баяр буюу шувуучлахуй
- Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
- Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг
- Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл
- Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа
Бүтээлд тавигдах хэлбэрийн шаардлага:
- Гар зураг нь А3 хэмжээтэй ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх
- Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
- Нэг оролцогч нэг бүтээл ирүүлэх
- Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх
Уралдааны шагнал
- Нэгдүгээр байр 3 оролцогч : 100,000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгал
- Хоёрдугаар байр 3 оролцогч: 70,000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгал
- Гуравдугаар байр 3 оролцогч: 50,000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгал)
- Тусгай байр 3 оролцогч: 20,000 төгрөг, өргөмжлөл
Шалгарсан бүтээлүүдийг ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийг сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй.
Хүлээж авах хугацаа:
2017 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл НҮБ-ын 102 тоотод хүлээн авна.