Монгол Улс бондын болон бусад өр төлбөртөө баригдаж, эдийн засаг хүндэрсэн. Үүнээс гарах олон арга зам бий.
Харин сүүлийн үед уриалаад байгаа хандивын аян л биш!
Эдийн засаг юунаас болж хүндэрсэн бэ. Манай улс дайны хөлд нэрвэгдсэн үү эсвэл байгалийн гамшиг тохиосон бил үү?
Саяхан Трансперэнси интернэшнл олон улсын байгууллагаас манай улсын авлигын индексийг 15 байраар ухраан тодорхойлохдоо “үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн шалтгаан нь авлига” гэсэн байдаг.

Сонгуулиас сонгуулийн хооронд МАН, АН гэх хоёр нам дөрвөн жилийн тойрогтойгоор улс орныг удирдахдаа төрийн залгамж бодлого, төрийн алба гэх мэт эрхэм нандин байх ёстой бодлогуудыг үгүй хийсэн. Сонгуульд ялахын тулд өөрсдөдөө зориулан хууль хүртэл баталж, өөрийнхөө өөдөөс үг дуугарахгүй нэгнээр багаа бүрдүүлэхийн тулд төрийн албыг хүчгүйдүүлсэн. Төрийн албыг худалдаа наймааны хэрэгсэл болгон арилжсан. Энэ нь бүр байх ёстой үзэгдэл мэт болжээ.
УИХ-ын дарга асан З.Энхболд “2006-2012 оноос өмнө гадаад худалдааны төлбөрийн тэнцэл хасах 2 тэрбум 411 сая ам.долларын алдагдалтай, нийт импорт 5 тэрбум 305 сая ам.доллараар нэмэгдсэн байтал монголын засгийн газар 2012 оныг хүртэл 4 их наяд төгрөгийг халамжийн хэлбэрээр зүгээр тараагаад өгчихсөн байв. Энэ их мөнгийг бүрдүүлэхийн тулд Эрдэнэс Таван Толгойн олоогүй орлого 350 сая долларыг зээлж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх болоогүй татварын 100 сая долларыг урьдчилан авсан байдаг. Энэ 4 их наяд төгрөгөөс гарт баригдаж, нүдэнд харагдах бодитой нэг ч бүтээн байгуулалт үлдээгүй” хэмээн 2016 оны арванхоёрдугаар сард индэр дээрээс хэлж байлаа.
Харин АН төр барих хугацаагаа үргэлжлүүлж, 2016 оноо сонгуульд ялахын тулд 2016 оны зургаадугаар сард Сайн хувьцаа нэрээр 12 тэрбум төгрөгийг зөвхөн банкуудын гүйлгээний шимтгэлд төлсөн. Бонд нэрээр их хэмжээний өр зээл хийж, үр дүнгүй зарцуулсан.
Байдал ийм байхад бид яагаад АН, МАН-ын алдаатай бодлогын төлөөсийг талхандаа хүргэж ядан байгаа мөнгөөрөө төлөх ёстой гэж?

Эдийн засгаа аврах аврагчийн дүрд өчигдрөөс тоглож эхэлсэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан гэхэд л уул уурхайгаар их хэмжээний мөнгө олж хагартлаа баяжсан нэгэн. Түүний хандивласан 100 сая төгрөг нь улсад төлөх ёстой мөнгө нь ч байж болох юм. Эрхэм гишүүн Та баатрын дүрд тоглохынхоо оронд “татвар төлөгчдийн тоог хэрхэн нэмэх вэ, татварын бодлогыг хэрхэн зөв, уян хатан байлгах вэ” гэдэг дээр анхаарч ажилла. Таны үүрэг тэр юм.
Өндөр настан эдийн засагч Б.Осоргарав гуай иргэн бүрийг улсдаа мөнгө хандивлахыг уриалжээ. Уучлаарай, таны уриалга буруу байна. Та иргэдийг мөнгө хандивла гэж биш сүүлийн 26 жилд төр барилцаж явсан бүх улстөрчийг мөнгөнөөсөө улсдаа хандивла гэж уриалаарай. Нэр цохон уриалгаа илгээ.
П.Очирбат, Н.Багабанди, С.Баярцогт, Сү.Батболд, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Д.Зоригт, Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга М.Энхболд, сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-Амгалан... гээд таны уриалгад нэгдэх ёстой олон улстөрч бий.
Мөн бизнес эрхлэгч улстөрчид болох Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Х.Баттулга гээд аж ахуйн нэгжүүд нь амжилттай яваа тэднийг нэр цохон дуудах хэрэгтэй.
Харин иргэд энэ уриалгад нэгдэхийнхээ оронд гашуун утаанд хордож буй хүүхдүүддээ аяга сүү авч өг. Боломжтой нь ирээдүйнхээ төлөө хадгал. Төр барьж ирсэн эрхмүүд бүгдээрээ хүүхдүүдээ гадаадад сургаж, тэнд амьдруулж байгааг битгий март. Гашуун утаа бидний хүүхдүүдэд аюул тарьж байхад тэд тоохгүй байгаа нь тэдний хүүхдүүд аюулгүй газарт байгаад оршиж буй юм.
Эцэст нь хэлэхэд, бид хямралаас зөв бодлогоор гарах ёстой болохоос хандив нэрээр мөнгө цуглуулж эрх баригчдын буруу бодлогыг өөгшүүлэх ёсгүй.