580 сая ам.долларын бондыг хэрхэн төлөх, ОУВС-гийн хэлэлцээ яаж өндөрлөх бол гэж бид хором мөч тоолон хүлээж байна. Гэтэл энэ хооронд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл ихээхэн өсчихлөө.
Хугацаа хэтэрсэн зээлд зээл төлөх хуваариас 90 хүртэл хоног хоцорсон зээлийг тооцно. Харин зээлдэгч төлбөрөө 90-ээс дээш хоног хоцроовол зээлийг нь чанаргүй зээлийн ангилалд оруулдаг.
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ЯАГААД ӨСӨВ?
Хувийн хэвшлийнхэн туйлдан, үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэ хөрөнгө оруулалт хийх чадамжгүй болсон нь чанаргүй зээлийн өсөлтөөр илэрч байна. Олон улсын стандартад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хамгийн дээд түвшнийг 5 хувь гэж тогтоосон. Гэтэл манайд нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хувь 8.7 хувьд хүрлээ. Энэ бол өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын үзүүлэлт.
Муу зээл өсөхөд тухайн банкны эрсдэлийн сан дагаад зузаарч, тэр хэрээр банкны төлбөрийн чадвар өснө. Төлбөрийн чадвар сайн байх тусам зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлдөг.
Байдал ийнхүү хурцдан, аюулын харанга дэлдэж эхэллээ. Үүний эсрэг холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авав?
Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд хамтран актив ангилах журмыг баталлаа. Актив буюу банкны хөрөнгийг үнэлэх, шинэ журмыг арванхоёрдугаар сарын сүүлчээр мөрдөж эхэлжээ. Гол зорилго нь зээлийн эрсдэлийг илүү бодитоор, түргэн шуурхай тооцох. Эрсдэлээ зөв тооцсоны дараа гарц илүү тодорно гэж бодлого боловсруулагчид үзжээ.
Шинэ журамд зааснаар банк бүр дэргэдээ ерөнхий болон тусгай эрсдэлийн санг тусад нь байгуулах үүрэгтэй. Эдгээр сан дахь нөөц бодитоор гарсан, тооцоолсон боловч ирээдүйд хүлээх нь тодорхойгүй, боломжит алдагдлуудыг барагдуулахад хангалттай хэмжээтэй байх ёстой гэж Төв банк үүрэгдэв.
Мөн банкууд активын эрсдэлийн удирдлагын талаар дотоодод баримтлах бодлого, арга барил, заавар журам боловсруулах ёстой боллоо. Шинэ журам хэрэгжсэнээр чанаргүй активыг
- Хэвийн бус,
- Эргэлзээтэй,
- Муу гэж тус тус ангилна.

Өмнө нь банкууд зээлийг зөвхөн хугацаагаар ангилдаг байв. Харин одоо чанар гэх бас нэг үзүүлэлтээр давхар ангилах болж байна. Тухайн активын чанарыг банкууд өөрсдөө үнэлэх тул харьцангуй уян хатан журам гэхэд болно. Дээрх журмыг мөрдөх болсноор олон улсын нябо бүртгэлийн стандартыг ч давхар нэвтрүүлжээ.

Эх сурвалж: Монгол банк
Эдийн засгийн хямралтай 2009 оны эцсээр банкуудын чанаргүй зээл 462 тэрбум төгрөг байв. 2009 оноос хойш манай эдийн засаг ихээхэн тэлсэн. Үнэхээр ч энэ хугацаанд банкуудын олгосон зээл 2.6 их наядаас 12.3 их наяд болж өсчээ.
Гэвч 2012 онд 293 тэрбум төгрөг болж буурсан чанаргүй зээл огцом өссөнийг дээрх графикаас харж болно.
Ажиллах зарчим нь МИК-тай яг адилхан аж. Өр авлага барагдуулах мэргэжилтнүүд энд ажиллан, банкуудаас ирээдүйд төлөх боломжтой зээлийг хямдруулан авна. Жишээ нь, зээл олгосон банк 100 сая төгрөгийн авлагатай байсан бол 80 сая төгрөгөөр худалдах юм.
Харин Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон байдал тийм ч хүнд биш гэж үзэж байна. Тэрээр “Банкууд 600 орчим тэрбум төгрөгийн эрсдэлийн сантай. Бид барьцаатай зээл олгодог. Хэдий удаан боловч муу зээлийн эргэн төлөлт үргэлжилж байна. Бүрэн зогсчихоогүй. Банкуудыг зөвхөн барьцаанд тулгуурлан зээл олгодог гэж олон удаа шүүмжилсэн. Одоо л барьцаа хөрөнгө аминд орж, дампуурлаас аварна. Бас нэг зүйл дурдахад банкуудын хөрвөх чадвар түүхэн дээд хэмжээнд буюу 40 хувьд хүрсэн. Бэлэн мөнгө хангалттай бий” гэв.
Гэвч банкууд үл хөдлөх хөрөнгө барьцаалдгийг мартаж болохгүй. Орон сууцны үнийн индекс тогтмол уналттай байна. Ингэснээр барьцаанд буй байрны анхны ханш ихээхэн унасны дээр худалдъя гэхэд цаг алдах эрсдэл үүсчихлээ.
Чанаргүй зээлийн эсрэг авах дараагийн алхам нь Актив удирдлагын компани байгуулах юм. Тэд чанаргүй зээлийг банкуудаас үнэ бууруулан худалдаж авна. Одоогоор арван компани нийлж, Актив удирдлагын компани байгуулаад байна. Ажиллах зарчим нь МИК-тай яг адилхан аж. Өр авлага барагдуулах мэргэжилтнүүд энд ажиллан, банкуудаас ирээдүйд төлөх боломжтой зээлийг хямдруулан авна. Жишээ нь, зээл олгосон банк 100 сая төгрөгийн авлагатай байсан бол 80 сая төгрөгөөр худалдах юм. Худалдан авсан тал зээл авсан иргэн, ААН-үүдтэй илүү тулж ажиллан, зээлийг эргүүлэн төлүүлэхийн тулд мэргэжлийн зөвлөгөө өгөх, цааш дамжуулан худалдах зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.
Шинээр байгуулах энэ компанид Төв банк санхүүжүүлэх хувилбарыг ч судалж байна. Энэ асуудлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хамгийн сүүлчийн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус зөвлөлд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар багтдаг.
Одоогоор ажил ямар шатанд байна гэхээр Актив удирдлагын компанийн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж байна.
Графикийг бэлтгэсэн Д.Жавхлантөгс