БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр Туркэд төгсөгчдийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ахмет Язал энэ сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Туркэд төгсөгчдийн холбоог одоогоос нэг жилийн өмнө байгуулсан бөгөөд төгсөгчид хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, тэдэнд зориулан олон төрлийн сургалт болон үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Элчин сайдын өргөөнд болсон уулзалтын үеэр Элчин сайд Ахмет Язал хоёр улсын харилцаанд ТИКА байгууллагын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон боловсролын салбарын үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлж буйг онцлов. Тэрээр тус холбооны үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж, цаг үеийн асуудлаар байр сууриа холбооны удирдлагатай хуваалцлаа.
Элчин сайд Турк улсад өнгөрсөн долдугаар сард болсон төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулагчидтай хатуу тэмцэл өрнүүлж буйг дуулгав. Туркийн Засгийн газар дэлхийн олон оронд үйл ажиллагаа эрхэлдэг сургуулиудыг тухайн улсын Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр сурагчид, ажилчдыг нь хохироолгүй, сургалтын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр тухайн улсад эсвэл Туркийн Засгийн газарт шилжүүлж эхлүүлжээ.
Мөн тус улсын Засгийн газар одоогийн удирдлага бүхий, Турк сургуулийг ирэх хавар төгсөх төгсөгчдийн дипломыг Туркийн аль ч их дээд, сургуулиуд хүлээн зөвшөөрөхгүй байхаар шийдвэрлэжээ. Манай улсад туркийн таван сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм.