Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Олны анхаарлыг татсан нэг үйл явдал бол нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын үйл ажиллагаа байлаа. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт иргэдийн дансанд бүтэн жил худалдан авч бүртгүүлсэн барааны урамшуулал орж эхэлсэн юм. Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригийн мэдээлснээр эхний ээлжинд хувийн мэдээллээ цахимаар бүртгүүлсэн иргэдэд энэ сард буюу Цагаан сараас өмнө олгож эхлэх юм. Ингэхийн тулд иргэн ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэн, овог нэр, регистрийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих шаардлагатай аж. Татварын ерөнхий газрын мэдээлж буйгаар Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ ондоо буцаан авна. Одоогийн байдлаар 87 мянган иргэнд НӨАТ-ын буцаан олголтыг нь шилжүүлсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм. Сар шинэ дөхөж байгаатай холбогдуулан иргэдэд мөнгөний хэрэгцээ их байгаа. Тиймээс НӨАТ-ын буцаан олголт нь цагаа олсон үйлдэл хэмээн зарим иргэн олзуурхаж буйг энд онцолъё.
Эцэг хүний үрийнхээ төлөө гэх үнэнч сэтгэлийг харуулсан, уянгын бүтээл энэ долоо хоногт дэлгэцнээ амиллаа. “Монгол Контент” ХХК, “Хамба” фильм студийн хамтын уг бүтээл Өргөө IMAX, Хүннү молл кино театрт нээлтээ хийсэн юм. Киноны найруулагчаар Б.Ганболд ажиллаж, гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА С.Болд-Эрдэнэ тоглосон юм. Найруулагч Б.Ганболдын хувьд "Орхидос", "Улаан дөрвөлжин" тэргүүтэй уран бүтээлүүдээрээ үзэгчдэд танил болжээ. Харин энэ удаад сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал, эцэг хүний үрээ гэсэн хайр, тэмцэл, хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн тэр бүхнийг өгүүлэхийн сацуу нүгэл, буяны талаар харуулахыг зорьсон аж.
Монгол бахархал” булангийн шинэ дугаарт Нобелийн шагналт багийн гишүүн, НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллагын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогтыг урилаа. Тэрбээр дэлхийд энх тайвныг тогтоох үйлсэд өөрийн сэтгэл зүрх, ур ухаанаа зориулсан Монгол аавын хүү. Гаага хот дахь НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллагад зэвсгийн шинжээчээр сүүлийн 11 жил ажиллахдаа бөмбөрцөг дээрх химийн зэвсгийн 70-80 хувийг устгахад гардан оролцсон байна. Д.Эрдэнэцогт ОХУ-д Цэргийн дээд академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европын холбоонд Натогийн цэргийн сургуулийг тус тус төгсчээ. Түүнийг ярилцлагыг ЭНДээс унших боломжтой.
Улс төрийн амьдралд болсон онцлох нэгэн үйл явдал бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлагч, гавьяат эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзсан явдал байлаа. Улсдаа 50 гаруй жил хөдөлмөрлөсөн Б.Осоргарав дээрх уриалгыг санаачлаад зогсохгүй, хандивын аяныг өөрөөсөө эхлүүлж, ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг, аавынхаа сургаалыг эрхэмлэж 10 адуу, эх орныхоо эрдэнэс баялгийн дээжийг бэлгэдэж алтан бөгжөө хандивласан юм. Тэрбээр “Эзэн Чингис хааны бахархалт өдөр болон Улс тунхагласан өдрөөр бүх нийтээр амарч, телевизээр эх орны сэдэвтэй олон сайхан нэвтрүүлэг гарсан нь надад энэ санааг өгсөн. Ер нь цагтаа дэлхийн талаас илүүг эзэлж явсан Монгол Улс яахаараа өрөө төлж чадах, чадахгүйгээ дэлхийд дуудуулж явах ёстой юм бэ гэж бодон тооцоо хийж үзсэн” гэж ярьсан юм. Мөн энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улсдаа 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн билээ.
GoGo агентлаг сүлжээний бизнесийн талаар хөндлөө. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, зарим аж ахуйн нэгжүүд цалин мөнгөө тавьж чадахгүй байгаа өнөө үед хүмүүс сүлжээний луйврын өгөөш болсоор байгааг уг нийтлэлд тусгасан юм. Иргэд сүлжээний ямар ямар бизнест хэрхэн хохирч болзошгүй талаар СҮЛЖЭЭ бол ЛУЙВАР гэж мэдээлсээр байтал… нийтлэлээс дэлгэрүүлэн унших боломжтой.
GoGo мэдээний агентлаг шинэлэг видео хэлбэрээр сар бүр эдийн засгийн тойм хүргэж байхаар боллоо. Манай сэтгүүлч Б.Эрдэнэчимэг уг тоймыг бэлтгэн хүргэх бөгөөд энэ долоо хоногт хамгийн эхний дугаараа хүргэсэн юм. Энэхүү тоймоос уншигчид ам долларын үнэ буурсан шалтгаан болоод өнгөрсөн сард эдийн засгийн салбарт ямар гол үйл явдал болсныг үзэх боломжтой юм. Тоймыг ЭНДээс үзээрэй.