БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийгмийн сүлжээнд тараад буй зурагны тухайд тэрээр "Тэр зургийг гаргаж тавихад гайхаж л байлаа. Зурган дээрх өрөө нь төрийн ордон дахь өрөө биш. БОАЖЯ-ны ч өрөө биш. Би байгуулсан сургуульдаа очиж, охиныхоо өрөөнд орсон үеэрх зураг байна лээ. Цаг хугацааны хувьд амралтаараа сонгуулийн өмнө авсан зураг. Мөн ямар ч архи дарс уугаагүй байсан.
Зурагнаас “битгий зураг дар” гээд гараараа хаалт хийснийг харсан байх. Тэр зургийг гаргаж тавьсан хүнийг би мэднэ. Дэндүү хүн чанаргүй юм. Бид нэгнийгээ хэмлэж идэх аян дайнд явсан аятай л байна. Би Монголын төрд 20 жил зүтгэхдээ хэзээ ч албан өрөөндөө архи дарс ууж байгаагүй. Ууж ч чаддаггүй. Би ядарсан үедээ эсвэл чөлөөт цагаараа гитар тоглох дуртай. Гитарны цуглуулга ч бий" гэсэн тайлбар өглөө.