УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 10-нд хаахаар төлөвлөөд байна. УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг.
Шинэ парламент намрын чуулганаар 20 орчим хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр жагсаалтыг баталсан. Тухайлбал УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтад:
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Сонгуулийн тухай хуулийн төсөл;
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүд.
М.Энхболдын тэргүүлсэн Парламент намрын чуулганаар юу амжуулав. Чуулган, байнгын хорооны хуралдааныг тасалдаг төрийн түшээд ажлынхаа хэдэн хувийг амжуулсан бол.
ТӨСӨВ ЗАСГИЙН ГАЗРААС ӨРГӨН БАРЬСАН ТӨСЛӨӨС 0.8 ХУВЬ БУУРСАН
Чуулганы эхэнд хэлэлцдэг асуудлуудын нэг нь ирэх жилийн төсөв. Хуулиараа ч Засгийн газар аравдугаар сарын 1-нд ирэх оны төсөв, мөнгөний бодлого зэрэг эдийн засгийн чухал асуудлуудыг өргөн барих ёстой. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.
2017 оны төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.160.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.3 хувь, нийт зардал 8.568.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.3 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2.408.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувь болж, Засгийн газраас өргөн барьсан төслөөс 0.8 хувиар буурсан аж.
Мөн улсын төсвийн орлого, зарлагын өөрчлөлттэй уялдуулан Нийгмийн даатгалын сангийн орлогыг 10.6 тэрбум төгрөгөөр нэмэн 1.978.0 тэрбум төгрөг, тус сангийн зарлагыг 0.7 тэрбум төгрөгөөр бууруулан 1.877.4 тэрбум төгрөг байхаар тооцож, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгажээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БУЦААВ
Намрын чуулганаар хамгийн их анхаарал татсан хуулиудын нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Өмнө нь УИХ болон аймаг, орон нутгийн сонгуулийг бүгдийг нь Сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тусад нь хэлэлцсэнд олон нийт, улс төрийн намуудаас шүүмжлэлтэй хандсан. Түүнчлэн эрх баригч нам болгон сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг гэсэн шүүмжлэлтэй тулгарсан юм.
Үүнтэй холбогдуулан МАН-ын намын бүлгээс суудлынхаа тоонд дулдуйдахаас илүү парламентын зөвшилцөл, ойлголцлыг хадгалах үүднээс хуулийн төслийг эргүүлэн татав. Иймээс хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү багагүй маргаан дэгдээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг төрхөмд нь буцаав.
“ОФФШОР”-ЫН ХУУЛИАР САНАЛ ЗӨРӨЛДӨВ
Олон нийтийн дунд “Оффшорын” гэгдэх болсон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч эхлээд АН, дараа нь МАН завсарлага авсан.
Уг төслөөр нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй байсан Гэхдээ МАН-ын гишүүд хэл амаа олсон бололтой. Анх хуулийн төслийг оруулж ирэхдээ 38 мянган төрийн албан хаагчид дээрх хууль үйлчлэхээр тусгасан ч төд удалгүй 38 мянга гэдэг хэтэрхий явцуу учраас 301 өндөр албан тушаалтан хэмээн цөөлсөн юм. 301 дотор УИХ-ын гишүүд өөрсдөө ч багтана. 301 албан тушаалтны эхнэр хүүхдийг нь хориглохгүй оффшортой тэмцэх чадахгүй хэмээн гишүүд санал зөрөлдсөн. Өөрсдийнхөө эрх ашгийг хөндөх энэ хуулийн төслийг баталж чадах болов уу
ЭЭЖҮҮД БОЛОН МАЛЧДАД ЭЭЛТЭЙ ХУУЛЬ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдав. Тус хуулиуд хэрэгжиж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Олон хүүхэдтэй ээжүүд тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр авдаг болно. Ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна.
Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол 50 хувийг төр хариуцна, үлдсэнийг нь өөрөө төлөх зохицуулалт хийжээ.
Ээжүүдийн төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1.5 жилээр нэмж тооцогдох хуулийн заалтын журмыг Засгийн газраас батална. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтад бүх ээжүүдийг хамруулах уу эсвэл хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас эхлэн тооцох уу гэдгийг Засгийн газраас шийдэх юм байна.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОНО
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүд батлагдаж, улмаар энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсанаар хүчирхийлэгчийн асуудлаар гомдол ирж, бүртгэгдсэн тохиолдолд анхны удаад захиргааны хуулиар шийтгэж, дараагийн удаад эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэгт тооцон ял оноох заалт оруулж байгаа юм.
ТАЛБАЙ, СУРГУУЛЬ, УУЛЫН НЭР СОЛИХ CHALLENGE
“Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оруулж, хэлэлцүүлсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байна. УИХ, Засгийн газарт уул усны нэр солихоос өөр чухал асуудал баймаар юм.
Зарим нэг иргэдийн амьдралд хэрэгтэй биш тогтоолын төслүүдийг ч энэ хугацаанд баталсан ч парламентын намрын чуулган 50 хувийн биелэлттэй хуралдлаа. Ихэнхдээ гишүүд бүрэн ирцтэй хуралдаж байгаагүй гэдэг нь чуулганы ирцийн мэдээллээс харагдаж байна.