Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороо буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо.
Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж өгчээ.
Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1294 хүүхэд байдаг. Шинээр баригдсан 246-р цэцэрлэгт одоогийн байдлаар Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд хамрагдаад байна.
“Манай нийт ажилчдын 40 гаруй хувийг тухайн хорооны иргэд эзэлж байна” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Саранчимэг онцоллоо.