“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилсан “Оном” сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус сангаас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын хандиваар өгсөн элэгний С вирусийн эсрэг эмийг Архангай аймагт үнэ төлбөргүй тараах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэв.
АНУ-аас хандиваар 6000 хайрцаг буюу 2000 хүний С вирусийн эсрэг эмчилгээний эмийг үнэгүй оруулж ирсэн. Энэ эмийг Архангай аймгийн элэгний С вирусийн халдвартай хүмүүст үнэ төлбөргүй өгөх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гаргасан. Үүнийг элэгний С вирусийн халдвартай хүмүүс эсэргүүцэж, хэвлэлийн бага хуралд оролцлоо.
“Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс гаргадаг статистик мэдээлэлд 2015 онд элэгний хорт хавдрын өвчлөлөөр Дундговь, Говь-Алтай, Увс аймаг эхний гуравдугаарт оржээ. Архангай аймагт өвчлөл энэ аймгуудаас гурав дахин бага байна. Мөн элэгний хорт хавдрын нас баралтаар Архангай аймгууд дундаа 13 дугаарт орж байна. Нас баралт хамгийн өндөр Сүхбаатар аймгаас хоёр дахин бага байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухааны үндэслэлгүй, жалга довны үзлээр хандаж шийдвэр гаргасан нь тодорхой байна.
Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Архангай тэргүүлж байвал бид чимээгүй байж болно. “Харвони” эмний эхний 3000 хайрцгийг Архангайд тараагаад эхэлсэн байна” гэж Оном сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар ярилаа.
Тэрбээр, энэ эмийг ажлаа хийж байгаад вирусийн халдвар авсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудад тараах ёстой. Цогцэцэг сайдын эрүүл мэндийн салбарынхантайгаа хийсэн уулзалтын үеэр би “Эрүүл мэндийн салбарынхандаа С вирусийн эсрэг эмчилгээ хийгээч” гэсэн санааг хэлсэн. Салбарынхан нь их дэмжиж хүлээж авсан. Гэтэл сайд үүнийг сонсоогүй бололтой гэж ярив.
Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин, Америкийн компани энэ хандивыг зөвхөн манай Их хурлын гишүүнд өгөөгүй. Вирусийн халдвар өндөртэй, буурай хөгжилтэй орнуудад өгсөн. Олон улсын байгууллага биш, хувийн компани өгсөн. Тэгэхээр гаалийн татварыг Засгийн газраас төлөх шаардлагагүй гэж бодож байна.
Орон нутгийн хөгжлийн сан гэж бий. Орон нутаг нь дотроо шийдэж, тэр сангаараа дамжуулан татварыг төлж болно. Нөгөө талаас хандивыг хандив тусламж зайлшгүй хэрэгтэй эмзэг бүлгийн иргэдэд өгөх хэрэгтэй. Мөн халдвар дамжуулах эрсдэл ихтэй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын вирусын халдварыг эмчлэхэд зориулах ёстой. Эрүүл мэндийн яам хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор зохион байгуулалттай ажилламаар байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг зангидан ажилладаг нэгжтэй болж, Ажлын алба байгуулаач ээ. Эцэстээ энэ хөтөлбөр хэн овсгоотой, эрх мэдэлтэй нь өөрийн нэр хүндийг өсгөх зорилгод ашиглагдаж, замбараагаа алдаж мэдэхээр боллоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлахаас эхлэн ажилласан хүний хувьд санаа зовж байна. Түүнээс биш Архангайн ард түмэнтэй барьцаагүй. Архангайнхан хандив авах ёсгүй гэж бид хэлээгүй юм шүү” гэж хэллээ.