Зайн оношлогооны тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалт боллоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн дэмжлэгээр Эмгэг Судлалын Үндэсний Төв зайн оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйл ажиллагаанд оруулаад байна.
Тоног төхөөрөмж нийлүүлэгч Пролианс ХХК болон "Sakura fine tec. Japan" компаний инженер, техникийн мэргэжилтнүүд зайн оношлогооны тоног төхөөрөмжийн тохиргоог иж бүрэн хийж гүйцэтгэн, Эмгэг Судлалын Үндэсний төвийн эмгэг судлаач эмч, эсийн эмгэг судлаач эмч нарт зайн оношилгооны тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх практик сургалтыг зохион байгуулж, "Sakura fine tec. Japan" компанийн лабораторитой онлайнаар холбогдон тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган баталгаажуулж байгаа юм.
Зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсанаар гадаадын ижил төстэй байгууллагуудын профессоруудаас зөвлөгөө авах, эд, эс шинжилгээний оношийг баталгаажуулснаар үйлчлүүлэгч цаг хугацаа алдалгүй эмчилгээ эхлүүлэх боломж нээгдэх аж.