“Facebook” компани “Media Rating Coucil” буюу АНУ-ын Хэвлэл, мэдээллийн рейтингийн зөвлөлийн шаардлагаар зар сурталчилгааны өгөөжийг тооцдог системээ аудитаар шалгуулахаар боллоо.
Нийгмийн хамгийн том сүлжээ “Facebook” өмнө нь түншүүд болон зар сурталчилгааны агентуудад сурталчилгааны өгөөжийг илгээхдээ хэд хэдэн алдаа гаргасан нь аудитын шалгалт хийх шалтгаан болсон байна. “Facebook”-ээр дамжуулан сурталчилгаа хүргэж байгаа харилцагчид удахгүй сурталчилгааг хэрэглэгч үзэхдээ хэр их хугацаа зарцуулж байгаа болон сурталчилгааны хэдэн хувь нь дэлгэц дээр ил байгааг харуулах юм байна.
IV улиралд “Facebook” компани найман тэрбум 809 сая ам.долларын орлого олсон талаар санхүүгийн тайландаа дурджээ. Үүнээс найман тэрбум 629 сая ам.долларыг нь зар сурталчилгааны орлого бүрдүүлсэн байна. Өнгөрсөн улирлын эцэст уг платформыг сар бүр нэг тэрбум 860 сая хэрэглэгч идэвхтэй ашиглаж байсан аж. Үүний гуравны нэгийг буюу 673 саяыг нь Ази, Номхон далайн бүсийн улсуудын хэрэглэгчид бүрдүүлжээ. Харин нийт орлогын 15 хувийг энэ бүсийн хэрэглэгчдэд чиглэсэн зар сурталчилгаа бүрдүүлсэн байна.
Г.Ану