Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр болсон АН-ын VII Их хурлын үр дүн, намын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн өөрчлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АН-ын VII Их хурлаар Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн дүрмийн гол утга санаа нь АН-ын шинэчлэлийн үйл ажиллагааг улам бататгах, бэхжүүлэх үүрэгтэй. Үндсэн дүрмээрээ АН-ын анхан, дунд шатны намын удирдлагууд, намын удирдах байгууллагуудыг бүх гишүүдийн оролцоотой сонгохоор болж байгаа аж.
Үүний дагуу 21 аймаг, 330 гаруй сум, 150 гаруй хороонд АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа явагдана. Шинэчлэлийн үйл ажиллагааны хүрээнд бүх гишүүдийн оролцоотойгоор сум, хороодын намын үүрийн бүрэлдэхүүн, аймаг, дүүргийн дарга нарыг сонгож, баталгаажуулна. Ингэснээр АН бүх шатандаа шинэчлэгдэж байгаа гэдгийг С.Эрдэнэ дарга онцоллоо.
Түүнчлэн VII Их хурлаар Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулжээ. Тус зөвлөл нь Үндсэн дүрмийн болон үзэл баримтлалын эцсийн хэлэлцүүлгийг бэлтгэж дараагийн Их хуралд оруулах юм байна. Ирэх тавдугаар сард болох АН-ын VIII Их хурлаар Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах зорилт тавиад байгаа аж.
Хэвлэлийн хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг намын дарга шиг сунгаагаар тодруулна гэж та хэлж байсан. Энэ байр суурь хэвээрээ юу. Намын даргын хувьд дэмжихээ илэрхийлэх хүн бий юу.
-Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нэрлэхгүй. Бүх гишүүдийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах байр суурь хэвээрээ. Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хугацааг тавдугаар сарын 1-7-ны хооронд гэж заасан. Иймээс бид тавдугаар сарын 2-нд бүх гишүүдийн санал хураалтаар эхний шатанд тодруулан. Үүнээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг мөн сарын 6-нд намын Их хурлын нууц санал хураалтаар нэгийг тодруулна. Ингэснээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хоёр үе шаттайгаар тодруулна.
-Өнгөрсөн хугацаанд АН цус сэлгэж чадаагүй. Залуу боловсон хүчнээ дэмжиж ажиллаагүй. Үүнээс болоод УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн хэмээн залуучуудын зүгээс илэрхийлж байна. С.Эрдэнэ даргын хувьд залуучуудаа хэрхэн яаж дэмжиж ажиллах вэ?
-Нас хүйсээр ялгаварлах байр суурийг би хэзээ ч барихгүй. Өнөөдөр хэн идэвх санаачлагатай ажиллана тэр хүн манлайлна. Гурван цагийн хэлхээс буюу залгамж чанарыг эрхэмлэх ёстой гэсэн байр суурийг барьж байна. Ахмад, дунд, залуу үеийн оролцоог тэгш хангах бодлого баримтална. Өнгөрснөөсөө суралцаж, дунд үеийнхээ хийж бүтээж байгааг хүндэлж, шинэ залуу үеэ бэлдэж байх ёстой.
-АН фракциудаасаа сална гэж ярьж байсан. Гэвч томилгооноос харахад намын дарга, генсекийн Шонхор фракцаас томилогдлоо.
-Ц.Туваан бид хоёрт “Шонхор” гэсэн овог байхгүй. Би өнөөдрийн Ардчилсан намын дарга. Ц.Туваан бол МоАХ-ны угшилтай, төрийн алба хашиж яваад ирсэн залуу. Тиймээс Ц.Туваан бид хоёрыг “Шонхор” гэж овоглоод хэрэггүй. Ер нь монголчууд бүгдээрээ “Шонхор” овогтой. Хүннү гүрний эхнээс өгсүүлээд Эзэн богд Чингис хаанд хүртэл төрийн сүлд нь шонхор байсан. Одоо ч Монголын бахархалт шувуу шонхор. Өнөөдөр Ардчилсан нам фракц байхгүй болгоно гээд эргээд үүнийхээ эсрэг алхам хийгээд байвал фракц арилахгүй. Би яах юм, фракцуудад тэгш хуваарилж, албан тушаал өгөх ёстой юу. Тэгэхээр фракц арилах уу. Одоо бол тийм зарчим барихгүй. Хэн илүү хийж чадна тэр хүн албан тушаал очих ёстой. Фракцаар албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт хийдэг бодлогоос би татгалзаж байгаа. Би аль нэг фракцын лоббигоор намын дарга болоогүй. Би бүх гишүүдийн саналаар сонгогдсон намын дарга. Тиймээс надад аль нэг фракцыг илүү харах эсвэл аль нэг фракцад барьцаалагдах шаардлага байхгүй.
-АН-ын дарга асан З.Энхболд цөөнх болсныхоо хариуцлагыг хүлээж огцорсон. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялалт байгуулж чадахгүй бол та хариуцлага хүлээх үү.
-Намын үндсэн дүрмэнд сонгуулийн хариуцлагыг шат шатандаа хүлээхээр тусгасан. Энэ дүрмээр явна. АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч байхыг эрмэлзэнэ. Мэдээж өрсөлдөөн юм чинь нэг нь ялагдаж, нөгөө нь ялагдал хүлээнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын удирдлага хариуцлага хүлээхгүй. Ёсзүйн хувьд тайлангаа тавина. Намын үндэсний бодлогын хороон дээр сонгуулийн үйл явцын мэдээ тайланг хэлэлцүүлнэ.
-Өчигдөр болсон АН-ын VII Их хуралд С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар ирээгүй. Мөн З.Энхболд дарга АН оффшорчид, олигархуудаас салж чадлаа гэж хэлсэн.
-Монгол Улсын шүүх, хуулийн байгууллага Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарыг оффшорчин ч юм уу, олигарх ч юм уу гэдгийг нь тогтоогоогүй. Тогтоох нь битгий хэл, хуулийн байгууллага одоог хүртэл ямар нэгэн мөрдөн шалгах үйл ажиллагаа яваагүй. Ч.Сайханбилэг яаралтай эмчилгээтэй байгаа учраас очиж амжихгүй хэмээн надаас чөлөө авсан. Харин С.Баярцогт, Н.Алтанхуяг нарын хувьд бол тодорхой шалтгаан хэлээгүй. Гэхдээ хувь хүнд янз бүрийн шалтгаан гардаг шүү дээ. Ер нь мана нам зөвхөн Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт нараар тогтохгүй. Үе үеийн төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүн бий. Нэг хоёр хүнээр Ардчилсан намыг төлөөлөөд нөлөө бүхий хүн нь ирсэнгүй гэж харж болохгүй. Өчигдөр бол үе үеийн сайд дарга, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ирсэн.
-УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх тогтоолын төслийг баталсан. АН-ын бүлэг энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Хэрэв Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд шилжвэл ямар хяналт тавьж ажиллах вэ?
-АН-ын бүлэг Эрдэнэтийн 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах шаардлагыг УИХ-д гурван удаа тавьсан. Эрдэнэтийн 49 хувьд гол үүрэг гүйцэтгэж буй Ц.Нямдорж гишүүнийг гайхаж байна. Өмнө УИХ-аар ямар нэгэн хяналт шалгалт явуулах гэхээр Ц.Нямдорж гишүүн УИХ бол шүүх, прокурор, мөрдөн шалгах газар биш ээ гэдэг байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар УИХ-ыг шүүхийн байгууллагаа болголоо. 49 хувь Монголын талд ирсэн нь зөв. Гэхдээ хууль зөрчсөн асуудал байвал хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгах үүрэгтэй. Эрдэнэтийн 51 хувийг яагаад ярихгүй байгаа юм бэ. Английн Арбитрын шүүхэд 51 хувь барьцаанд явсан. 54 сая ам.долларыг ард түмнээсээ нуугаад хийсэн. Одоо дараагийн төлбөр болох 140 сая ам.доллар хийгдэх ёстой. 51 хувийг олонх ерөөсөө хөндөхгүй байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир