Жил бүр зохион байгуулдаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Уг зөвлөгөөнд салбарын эрдэмтэд агаар, хөрс, ус орчны бохирдол Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдэд ч асуудал дагуулж байгаа талаар хэлэлцэв.
Агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын нүүрсний утаа, 10 хувийг автомашинаас ялгарах утаанаас болж байгаа бол хөрсний бохирдлын гол шалтгаан нь нүхэн болон ил задгай жорлонгоос үүдэлтэй байна.
Төв суурин газрын цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хангалтгүй, хүрэлцээ муу, Уул уурхайн компаниудын хууль зөрчсөн буруу үйл ажиллагаа зэргээс Туул болон бусад гол мөрний ус бохирдож байгаа юм.
Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь амьдарч байгаа гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна гэв.
Иймд,
- БОАЖЯ-аас 2017-2020 онд Азийн хөгжлийн банкны 3 сая долларын буцалтгүй тусламжаар УБ хотын гэр хорооллын 3000 гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төслийг хэрэгжүүлэх,
- Туул голын бохирдуулагч гол эх үүсвэр болох цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, УСУГ гээд холбогдох бүх байгууллагыг шахаж ажиллах,
- “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”–ын хэрэгжилтийг хангаж ажиллахад онцгойлон анхаарах;
- Ашигт малтмалын тухай хуулийн 39,7-д заасны дагуу “Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх” эрхээ хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.