“Талын түмэн адуу” адууны баяр энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд болно. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Батноров суманд болж байсан бол энэ удаа Төв аймагт зохион байгуулна. Адууны баярт оролцох билет худалдан авсан хүн бүрт модон тагш, халбага, даалин бэлэглэх юм байна.
“Арав гаруй орны жуулчид оролцохоор урьдчилсан байдлаар бүртгүүлжээ. Баярын үеэр орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчид монгол ёс заншилтай холбоотой бүтээгдэхүүнүүдийг борлуулна” гэж МУИС-ийн багш, эвент судлаач Э.Цоморлиг ярилаа.
Тэмцээнд Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон уургач, бугуйлчид оролцох юм байна.
Энэ баярыг БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, МУИС-ийн Бизнесийн сургууль , Аялал жуулчлалын ур чадварын төв хамтран зохиож байна.
“Талын түмэн адуу” адууны баяраар дараах арга хэмжээнүүд болно.
- “Шургуу-2017” уран бугуйлч шалгаруулах тэмцээн
- “Эрэмгий адуучин” уурга шүүрэх тэмцээн, эмнэг бугуйлах тэмцээн
- “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн
- Богино зайны морьдын бооцоотой уралдаан
- Хөтөлгөө, ижил зүсмийн морьдын үзүүлбэр
- Азарга гүйлгэх үзүүлбэр
- Монгол баатруудын морьтон үзүүлбэр
- Талын Тайга нохойн хурдны уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулах зэрэг тэмцээнүүд болно.
Б.Цэрэнханд