Үндэсний хөгжмийн “Хөсөгтөн” хамтлаг “Хөсөгтөн баг – Дэлхийн тайзнаа 2017” төслийн хүрээнд 3-р сарын 3-наас 26-ны хооронд Америк, Канадад аялан тоглолт хийхээр замдаа гарах гэж байна.
Нүүдэлчин Монголынхоо өв соёлыг тээж хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа “Хөсөгтөн” залуус Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны танхим, алдарт “Rubin museum” зэрэг АНУ, Канадын мэргэжлийн тайзуудад бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.
Гадаадад суугаа монголчууддаа монгол кино, контентийг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр хүргэдэг Miye.mn вэбсайт хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж, хагас жил орчим хугацаанд бэлтгэлээ базаажээ.
Тэд хөгжмийн зэмсгүүдээ ачаалаад холын замд гарахын өмнөх Хүндэтгэлийн тоглолтоо өнгөрсөн бямба гаригт Үндэсний Урлагийн Их Театрт зохион байгууллаа.
Концертийг нээж, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын газрын дарга Х.Мандахцэцэг үг хэллээ.
Тэрбээр “Энэ тоглолт бол Монголын соёлын сурталчилгааны нэг хэсэг. Гадаад сурталчилгааны ажлыг төр, Гадаад харилцааны яам ганцаараа хийж хэрэгжүүлэхгүй. Олон чадварлаг залуус соёлын өвийг тээж, хөгжүүлж, Монгол орноо дэлхийд сурталчилж байна. Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт энэ ойн хүрээнд хийж буй олон арга хэмжээний нэг юм.
Дараа нь Канадыг зорьж, Монгол Улсынхаа талаарх шинэ сонин мэдээллийг дуулгана. 2016 онд Монгол Улс Канадтай хамтарч Монгол хүүгийн тухай кино бүтээсэн. Энэ концерт бол Канад улсад хийх Монголын тухай хоёр дахь том сурталчилгаа болно” гэж хэлээд, аялан тоглолтод нь амжилт хүслээ.
Морин хуур, их хуур, аман хуур, ятгын уянгалаг эгшгийг хөөмийн түрлэгтэй хослуулан чихэнд наалдаж, сэтгэл сэргэм аялгуугаар хүргэх нь Хөсөгтөний ялгарал. Хаврын дулаахан өглөө шувуудын жиргээ, навчсын сэрчигнээг чагнаархан ойд явж буй мэт сэтгэл хөвсөлзүүлэх хөнгөхөн сайхан мэдрэмж.
Жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрах нүүдэлчин ахуй, эзэн Чингисийн ноёрхож асан үеийг сануулах мэт баатарлаг сүрлэг аялгуунуудыг үндэсний хөгжмөөр дамжуулан сонсогч авхайн сэтгэлд хүргэх нь Хөсөгтөний гайхамшиг.
Хөсөгтөн буриад болон баруун Монгол ардын дуунуудаар урын сангаа арвижуулсан нь тоглолтыг илүү баялаг болгожээ.
Тоглолтыг зохион байгуулахад олон хүн, байгууллага дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд 20 ангит “Марко Поло” киноны ерөнхий найруулагч Жон Фуско Нью-Йорк хот дахь тоглолтын нээлтэд оролцохоо мэдэгджээ.
Монгол Үндэсний хөгжмөөрөө Америк тивийг уярааж, элэг нэгт монгол түмэнтэйгээ учран золгох, “Хөсөгтөн” залуусынхаа аяны дөрөөнд сүү өргөн мялаая.