GUYS хамтлагийнхан энэ жил тохиож буй 20 жилийн ойн баяраараа сонсогчдодоо 20 бэлэг барихаар төлөвлөж байна. Тэгвэл тэд өнөөдөр анхны бэлэг болох гэгээн хайрын баярт зориулсан "ЧИ МИНИЙ" шинэ дууны клипээ толилуулжээ.
Хайр дурлал хэнийг ч ялгадаггүй, хайр сэтгэлд хязгаар гэж үгүй...Тиймээс ч тус клипэнд сонсголгүй цэцэгчин бүсгүйд нэгэн залуу анхны харцаар дурлаж, түүнийг сонсголгүй гэдгийг мэдээд дохионы хэлийг чадах чинээгээрээ хичээн сурч, сэтгэлийг нь татахыг хичээж байгаа тухай гардаг байна.
Хамтлагийн гишүүн М.Мягмар "Бид нийгмийн бас нэгэн мартагдаад байгаа ертөнцийг бусдадаа сануулж дуугаръя гээд сонсголгүй болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн амьдралыг сэдэв болгон хийсэн юм" хэмээн ярилаа.
Тэрбээр "Бодит амьдралд сонсголын бэрхшээлтэй иргэдийн 80 хувь нь хоорондоо гэр бүл болдог гэнэ. Тиймээс бид яагаад сонсголгүй хүнд сонсголтой хүн дурлаж болохгүй гэж гэсэн өнцгөөс хийсэн юм" гэлээ.
Энэхүү бүтээлд "Miss and Mister Deaf" буюу дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд явуулдаг гоо бүсгүйн тэмцээний тэргүүн байрын мисс Б.Чимэдцэрэн тоглосон байна.
"ЧИ МИНИЙ" дууны үгийг А.Төгсбаяр, Д.Энхбаяр, аяыг А.Төгсбаяр зохиож, клипийг Cross Animation студид бүтээжээ.
Тэдний хоёр дахь бэлэг гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хийх тоглолт байх юм.