Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн сард 136 тэрбум төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 26 (24 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд
- Тэтгэврийн даатгалын сангийн орлого 25 (34 хувь) тэрбум төгрөг,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 3.4 (27 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 135.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс дөрвөн тэрбум төгрөгөөр буурчээ. Учир нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 8.2 (73 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Ямартаа ч өнгөрсөн сард нийгмийн даатгалын сан алдагдалгүй ажилласан байна. Тус сангийн алдагдлыг улсын төсвөөс нөхөн төлдөг.
Өнгөрсөн сард 18 хүртэлх насны 621 мянган хүүхдэд 12.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид олгожээ.