G-Time-ийн ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 10-ны өдөр хилээр гарахыг нь хоригложээ.
Одоогийн байдлаар түүнийг яагаад хилээр гарахыг хориглосон, одоо ямар арга хэмжээ авч байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд шинэ мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 9-ний өдөр мэдээлснээр "G-Time корпорейшн" ХХК-ийн ажилтай танилцаж үзэхэд Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ явуулдаггүй болохыг тогтоожээ.
Түүнчлэн бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлснээр өндөр амжилтад хүрнэ гэх тайлбар, таниулга хийж иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн юм.
Албан анхааруулгад бичсэнээр:
...Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам. доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна.
Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм.
Тиймээс “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна.