Цагаан сар ЭКСПО 2017 үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ

Бизнес мэдээ

2017-02-17 09:20 GMT+8

Монголын үндэсний их баяр Цагаан сард зориулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд хэвийн боов, сүү, цагаан идээ, импорт, экспортын хүнсний бүтээгдэхүүн, үндэсний хувцас дээл, малгай, хөөрөг, даалин, алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, ноос, ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бэлгийн багц худалдаа оролцож байна.

Үзэсгэлэнгийн гол онцлог нь гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин гадуур зохион байгуулж буй бусад Цагаан сарын үзэсгэлэнгээс хамгийн хямд зардлаар оролцох боломжийг бизнесийнхэндээ олгож байгаа юм. Үзэсгэлэнд нь нийт 45 ААН оролцож байна.

Үзэсгэлэнгийн хугацаанд Наран косметикс ХХК нь бэлгийн бараа бүтээгдэхүүнээ 1+1 худалдаагаар үйлчлэх ба мөн Буян кашемир ХХК, Байгаль Хаус ХХК, Одь тан ХХК, Говь айгар ХХК зэрэг компаниуд 30%-ийн хямдралыг тус тус хэрэглэгчдэдээ өгч байна. Мөн АПУ, Шар доктор, Анунгоо, Сүү компаниуд үйлдвэрийн үнээр борлуулалт явуулна.

Үзэсгэлэнгийн цагийн хуваарь:

2017.02.17-нд 15.00-20.00 цагуудад

2017.02.18 - 22нд 10.00-20.00 цагуудад

2017.02.23-нд 10.00-16.00 цагуудад тус тус ажиллана.     

Холбоо барих хаяг:

МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар

Утас: 312371, 99070953, 99915000, 99102598, 99157886

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 402 санал өгсөн байна.

Дээшээ