Хүрэн баавгай агнаж, худалдахыг завджээ

Б.Эрмүүн GoGo.mn

2017-02-17 10:35 GMT+8

Цагдаагийн ерөнхий газраас баавгай агнаж, худалдахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.

Багануур дүүргийн харьяат иргэн Д-г Төв аймгийн нутаг дэвсгэрээс хүрэн баавгай агнан, зарж борлуулах гэж байсныг саатуулан, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.

Сэжигтэн Д-д Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл. Ан агнуурын тухай хуульд,
203.1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

203.2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад оруулж, экологи-эдийн засгийн үнэлгээг нь 6.5 сая, эм нь 7.5 саяар тогтоожээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг.

Хууль бус ан агнуур, амьтны эд эрхтний худалдааны талаарх мэдээллийг 97177000 дугаарын утсаар өгч, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль 39 хоногийн дараа болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлохоор заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй. Иймд УИХ 65-аас доошгүй хоног гэсэн хугацааг өөрчлөхөөр зэхэж байна. Таны бодлоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэхийг асуух ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр хамт зохион байгуулах нь зөв үү?
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ