Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахгүй бол өр үүснэ


2017-02-17 10:45 GMT+8

Таны нэр дээр хэрэглээнээс гарсан тээврийн хэрэгсэл байдаг бол улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай. Учир нь хэрэглэдэггүй хэдий ч таны нэр дээр татварын өр, хуримтлал үүсч байдаг аж.

Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран сүүлийн таван жил ямар нэгэн татвар, төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ордоггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах арга хэмжээг авч эхэлсэн байна.

Нийслэлийн Татварын газрын НТТОТ-ийн дарга Д.Очирсүрэн “Хуульд заасны дагуу авто тээврийн хэрэгслийг ашигласан үгүйгээс үл хамааран албан татвар төлбөрийг ногдуулсаар байгаа. Иргэдийн хувьд ашиглах боломжгүй тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулахгүй хадгалаад байдаг. Энэ байдлаар үргэлжилсээр албан татвар, төлбөрийн өр үүсээд явж байна гэсэн үг юм. Тиймээс ашиглахаа байсан тээврийн хэрэгслээ цаг тухайд нь улсын бүртгэлээс хасуулж байгаарай гэж уриалмаар байна” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3204 санал өгсөн байна.

Дээшээ