Ассанж Эквадорын Элчин сайдын яамнаас "хөөгдөж" магадгүй


2017-02-17 14:25 GMT+8

WikiLeaks-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2012 оны зургаадугаар сараас хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд бүгж буй. Тэрбээр үүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг таван жилийн хугацаанд огт гарч ирээгүй юм. Хэрвээ түүнийг яамнаас гарч явбал Британийн цагдаа нар шууд баривчилна.

Тэгвэл Эквадорын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Синтия Витери төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд Ассанжийг Элчин сайдын яамандаа толгой хорогдох шийдвэрийг хүчингүй болгон хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн Эквадорын төрийн тэргүүнд нэр дэвшигч бас нэгэн улс төрч үүнтэй адил мэдэгдэл хийсэн байна. Тодруулбал барууны хөдөлгөөнийг дэмжигч CREO хөдөлгөөний тэргүүн Гильермо Лассо "Эквадорын ард түмэн маш их эрсдэл хүлээж, өндөр үнэ төлж байна. Иймээс намайг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ноён Ассанжийг 30 хоногийн дотор Лондон дахь Эквадорын ЭСЯ-ыг суллахыг хүсэж байна" гэжээ.

Эквадорын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 19-нд буюу ням гарагт болно. Олон нийтийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд дэд Ерөнхийлөгч асан Ленин Морено хамгийн их дэмжлэг авахаар байгаа аж.

Эх сурвалж: ИТАР ТАСС

GoGo Facebook Хуудас
 
 
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
Нийт 3109 санал өгсөн байна.

Дээшээ