Улсын дугаар нь 1, 6-р төгссөн тээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй иргэд энэ сардаа багтаад төлбөл ямар нэг торгуульгүй.
Харин гуравдугаар сарын нэгнээс хойш хуульд заасны дагуу арга хэмжээ буюу торгуультай гэдгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од хэллээ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлбөрийн ажил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Татварын газраас дүүргүүдийн татварын хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвүүд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дэх татвар хураалтын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Нийслэлийн Татварын газрын байцаагч нар өчигдөр Баянзүрх дүүргийн 20-р хороонд ажиллажээ.
БЗД-ын татварын хэлтсийн байцаагч О.Баяр-Од “Манай дүүрэгт идэвхтэй хөдөлгөөнд оролцож байгаа 100 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнгөрсөн сард 40 мянга орчим тээврийн хэрэгслийн эзэмшигч татварт хамрагдах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар 30 хувьтай явж байна. Харин энэ сард 2 болон 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх ёстой” гэдгийг хэллээ.