Самсунг корпорацийн өв залгамжлагч, тус корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёнийг их хэмжээний авлига өгсөн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутган хорьсон байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцроход хүргэсэн хэрэгт түүнийг холбоотой хэмээн сэжигтнээр татсан байсан юм.
Самсунг корпорацийг Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн найз Чой Сун Силийн удирдаж байсан төрийн бус байгууллагуудад их хэмжээний мөнгөн хандив өгсөн гэж буруутгаж байгаа билээ.
И Жэ Ён болон Самсунг корпорацийнхан ямар ч хууль бус зүйл хийгээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард И Жэ Ён болон Самсунг корпорацийн хэд хэдэн захирлуудаас байцаалт авсан ч шүүх хангалттай баримт нотолгоо байхгүй гэсэн шалтгаанаар И Жэ Ёнийг баривчлах зөвшөөрөл олгоогүй юм.
Гэсэн хэдий ч баасан гарагт Өмнөд солонгосын шүүхийн хэвлэлийн албаны төлөөлөгч, “И Жэ Ёний хэрэгт шинэ зүйл анги болон баримт нотолгоо нэмэгдсэн учраас түүнийг баривчлах шаардлагатай гэж үзсэн.” хэмээн мэдэгдсэн байна. И Жэ Ёнийг энэ долоо хоногийн эхээр эхэлсэн хаалттай шүүх хуралд мэдүүлэг өгүүлэхээр дахин дуудсан ба түүнийг хорих шийдвэр гарсан байна.
Прокурорууд И Жэ Ёнийг Самсунг корпорацийг удирдах эрхийг олж авахын тулд Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Силд $36 сая ам. долларын авлига өгсөн гэж буруутгаж байгаа юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хэрэгтэй холбогдуулан хийсэн парламентын хэлэлцүүлгийн үеэр И Жэ Ён мэдүүлэг өгч байсан ба нэгдүгээр сараас эхлэн түүнийг албан ёсоор дээрх хэрэгт сэжигтнээр татсан юм.
Парламентын хэлэлцүүлгийн үеэр Самсунг корпораци нь Чой Сун Силийн удирддаг хоёр ч төрийн бус байгууллагад 20,4 тэрбум вон хандивласнаа хүлээн зөвшөөрсөн ч үүний хариуд ямар нэг дэмжлэг туслалцаа аваагүй гэж мэдэгдсэн юм.
И Жэ Ён морин спортоор хичээллэдэг Чой Сун Силийн охинд корпорацийн зүгээс морь болон мөнгө бэлэглэснээ хүлээн зөвшөөрсөн ба үүндээ харамсахгүй байгаагаа ч мэдэгдсэн билээ.
И Жэ Ёний албан тушаал нь Самсунг Электрониксийн дэд ерөнхийлөгч гэж явдаг ч 2014 онд түүний аав И Кун Хи зүрхний шигдээс болсноос хойш тэрээр албан бусаар Самсунг Группйг бүхлээр нь удирдаж байгаа аж.
И Жэ Ёнийг байцаан мэдүүлэг авч, түүнд албан ёсоор ял тулгахад прокуроруудад 20 хоногийн л хугацаа байгаа аж.
Эх сурвалж: www.bbc.com