Төд удалгүй алга болж, хүний амнаас солонго гаргадаг аппликейшний эцэг компани болох Snap компани тун удахгүй 20 тэрбум ам. доллароос үнэтэй болж магадгүй. Snapchat аппликейшнээр зах зээлд танигдсэн тэд өчигдөр нэгж хувьцааны үнийг 14-16 ам. доллароор зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэжээ.
Ингэснээр Snap компанийн зах зээлийн үнэлгээ 22 тэрбум ам. доллартой тэнцэх бөгөөд Facebook 2012 онд олон нийтэд хувьцаагаа гаргаснаас хойш АНУ-д хувьцаагаа гаргаж буй хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болох юм.
Хэдийгээр нэгж хувьцааны үнэ эцсийн байдлаар гараагүй байгаа ч гэсэн Snap компанийн үнэлгээ чамгүй өндөр болох нь. Өнгөрсөн жилийн сүүлээр хэрэглэгчийн тоо өсөх явдал буурсан нь Facebook-ийн Instagram өөр дээрээ Snapchat-тай адил горимуудыг хуулбарласан холбоотой гэж компани мэдэгджээ.
Гэхдээ 2015 онд 58,7 сая ам. долларын борлуулалт хийж байсан тэд өнгөрсөн жил 400 сая ам. долларын борлуулалт хийсэн бол энэ жил нэг тэрбум ам. доллар давна гэж шинжээчид үзэж байгаа.
Борлуулалт огцом өссөн боловч алдагдал нь бүр ч их учраас Snap компани Facebook-ийн эсрэг тулаанд хүч мөхөстөж магадгүй юм.
Нэгж хувьцаагаа 16 ам. доллароор гаргавал ойролцоогоор 3,7 тэрбум ам. доллар босгож чадах бөгөөд үүгээрээ Facebook тэргүүтэй салбарын томчуудтай хүний нөөц, охин компани худалдан авах зэргээр өрсөлдөх боломжтой болно.