2016 онд дотоодын 34.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоож, 1.5 мянга нь бүрэн зогсоосон гэж ҮСХ мэдээллээ. Энэ нь үйл ажиллагаа явуулаагүй 69.3 мянган ААН-ийн 50 орчим хувийг хувийг бүрдүүлж байна.
Харин үйл ажиллагаагаа эхлээгүй ААН, байгууллагын эзлэх хувь өмнөх оныхоос 10.1 пунктээр нэмэгдэж, 30.5 мянгад хүрчээ. Статистикийн бизнес регистрийн санд 2016 оны эцэст 141.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байснаас 51 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Эдгээрийн 63.9 хувь буюу 46.2 мянга нь Улаанбаатар хотод төвлөрч байна. 2016 онд эдийн засгийн гол үзүүлэлтүүд буурч, хэрэглээ хумигдсан. Мөн гадаад валютын ханш төгрөгийн эсрэг 20 гаруй хувиар өссөн нь аж ахуй эрхлэгчдэд, ялангуяа худалдааны салбарын компаниудад хүндээр туссан юм.
Үндэсний валютын ханш сулрах нь нэг талаас экспортлогчдод эерэг нөлөөтэй. Жишээ нь ам.долларын ханш өсөж, төгрөгийн ханш суларсан нь "Говь" ХК-ийн орлого өсөх эерэг нөхцөл болсон. Мөн тус компани олон улсад үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөн ажиллаж байгаа зэргээс шалтгаалан хувьцааных нь ханш 40-80 хувиар өсөх боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу Татварын өршөөлийн хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгаж байсан. Улмаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон юм.
Үүнээс гадна НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль 2016 онд хэрэгжиж эхэлсэн нь татварын орлого бүрдүүлэлтэд эергээр нөлөөлснийг статистик үзүүлэлтүүдээс харж болно. Мөн НӨАТ-ын баримтын мэдээллийг боловсруулахад Монгол Улсын макро эдийн засаг 45-50 их наяд төгрөг гэдэг нь батлагдаж байгаа гэж МҮХАҮТ-ын дарга хэлсэн юм.
Э.Анхбаяр