Өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг БНХАУ-ын Манжуур хотод аялах эрхээр урамшуулжээ.
Өнөөдөр болсон нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн тавдугаар зөвлөгөөний үеэр мөн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүрхээ гаргаж ажилласан 23 зам талбайн үйлчлэгчийг Байгаль орчны тэргүүний ажилтан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдэг, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Хотын ерөнхий менежерийн өргөмжлөл, Монголын “Нэгдмэл” үйлчдвэрчний эвлэлийн холбооны Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг зэрэг шагналаар шагналаа.
Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажиллаж, иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байна. Зөвлөгөөний гол зорилго тохижилт үйлчилгээний байгууллагуудын зам талбайн үйлчлэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, зам замын байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээний менежментийг сайжруулах, шинэ түвшинд гаргах, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлоход оршино.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Хот хог хаягдалгүй, гудамж талбай халтиргаа гулгаагүй цэвэр цэмцгэр байвал иргэд уур бухимдалгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдарна. Тиймээс миний бие хотын нийтийн аж ахуйг сайжруулж, бэхжүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж, томоохон зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд орчин үеийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг шинэчлэх, парк шинэчлэлийг сайжруулна. Нийслэлийн 2017 оны төсөвт хот тохижилтын машин, техник худалдан авахад зориулж 1.5 тэрбум төгрөг тусгуулсан. Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тарифийг шинэчилж, нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр зорьж байгаа билээ" гэжээ.
Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэгт ажил үйлчилгээ эрхэлдэг Тохижилт, үйлчилгээний 23 байгууллага, аж ахуйн нэгжийн 920 зам талбайн үйлчлэгч, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.